Финландын хилээс 30 гаруйхан км зайд байрлах Путины харшийг дроноор илрүүлжээ. Энэхүү нууц цогцолбор нь ОХУ-ын баруун хойд холбооны тойрогт хамаарах Бүгд найрамдах Карель улсад ойн гүнд оршино. Уг мэдээллийг Кремльтэй холбоо хамаарал бүхий хүмүүсийг мөрддөг "Доссиер центр" нэртэй байгууллага дэлгэжээ.
Дроноос авсан зургийг харвал харшийн эргэн тойронд агаарын довтолгооноос хамгаалах систем суурилуулжээ. Мөн 24 цагийн харуул хамгаалалт, өргөст тор, тагнуулын ажилтнууд, дрон саатуулагчаар хамгаалагдсан байна. Цогцолбор нийтдээ гурван байшинтай бөгөөд хоёр нисдэг тэрэгний буудал, хэд хэдэн усан онгоцны зогсоол, хулд загасны усан сан, үхрийн фермтэй. Тус үхрийн ферм нь "гантигласан" мах буюу өөх, мах алагласан мах үйлдвэрлэлийн зориулалттай. Мөн өдөрт 40 орчим литр шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай, австри технологийн шар айрагны үйлдвэртэй. Уг үйлдвэр нь ойролцоогоор 300 мянган фунт стерлингийн үнэтэй.
Харш доторхийг ч бас үнэтэй эд зүйлсээр битүү тохижуулжээ. Тухайлбал, тус бүр нь 3500 фунт стерлингийн үнэтэй биде суултуур, шүршүүрийн толгой, 85 мянган фунт стерлингийн үнэтэй итали хийцийн гантиг шалтай.
Путин энэ харшид жилдээ дор хаяж нэг удаа ирдэг гэж эх сурвалжууд хэлжээ. "Доссиер центр" байгууллагаас мэдээлэхдээ "Ерөнхийлөгч энд ирж амардаг нь ойлгомжтой. Энд ирэх үед нь энгийн хамгаалалтын ажилтнууд Холбооны хамгаалалтын албаныхнаар солигддог. Мөн бүх гарцыг хааж, хөрш арлуудад ирж очих хөдөлгөөнийг ч хорьдог" гэв.
Эл үл хөдлөх хөрөнгийг Кремльд ээлтэй олигархиудын холбоо хамаарал бүхий компаниуд санхүүжүүлжээ. Харин үл хөдлөх хөрөнгийн эзнээр "Россия" банкны ТУЗ-ийн дарга Юрий Ковальчук бүртгэлтэй байна. АНУ түүнийг Путины хувийн банкир гэж тодорхойлсон байдаг.
Монакогоос бараг хоёр дахин том хэмжээтэй уг эдлэн газрын барилгын ажил бараг 10 жилийн өмнө эхэлжээ.
Путин өөрийн нэр дээр мэдүүлсэн маш цөөхөн хөрөнгөтэй. Үүнд, Санкт Петербург дахь жижиг орон сууц, 1950-иад оны Зөвлөлтийн үеийн хоёр машин, чиргүүл, жижиг гарааш багтана
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ