Азийн цомын тэмцээний дөрвөн удаагийн аварга Японы шигшээ баг лхагва гарагт Катарын “Al Thumama” цэнгэлдэх хүрээлэнд болсон шөвгийн 16-гийн тоглолтод Бахрейны хөлбөмбөгчдийг 3:1-ээр буулган авснаар шөвгийн наймд шалгарлаа.
Бахрейны шигшээ багийн дасгалжуулагч Хуан Антонио Пицци 2019 онд өөрийнх нь удирдаж байсан Саудын Арабын шигшээ баг Японд хожигдож байсны хариуг авч, даагаа нэхэхээр хичээсэн боловч Хажимэ Мориясүгийн удирдсан баг гайхамшигтай тоглолтыг үзүүлж, Персийн булангийн орны хөлбөмбөгчдийг хялбархан буулган авчээ.
Тоглолтын 31 дэх минутад Японы хөлбөмбөгч Сэйя Майкүмагийн хүчтэй цохилтыг Бахрейны хаалгач хааж чадсан боловч хагас хамгаалагч Рицү Доан бөмбөгийг авч гоол оруулснаар Японы шигшээ тоглолтыг тэргүүлж эхэллээ. Улмаар тоглолтын эхний үеийн дараахан Такефүса Күбо гоолдсоноор онооны харьцаа 2:0 болжээ.
Харин 63 дахь минутад Японы хаалгач Сион Сүзүки Бахрейны хөлбөмбөгч Сайед Бакерын цохисон бөмбөгийг барьж авах үед бөмбөгийг толгойгоороо цохихыг оролдсон Аяасэ Үэдатай мөргөлдсөний улмаас хаалганд автогоол орж, тооны харьцаа 2:1 болов.
Улмаар А.Үэда 71 дэх минутад Бахрейны гурван хамгаалагчийг хуурч, онооны харьцааг 3:1 болгосноор өөрийн хаалганд гоол хийсэн алдаагаа засжээ. Одоо Японы шигшээ баг шөвгийн наймд Иран, Сирийн шигшээ багуудын хожсонтой нь ирэх лхагва гарагт тоглоно.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо