Дэлхийн хамгийн том электрон спортын байгууллага болох ESL-ээс жил бүр зохиодог CSGO-ын хамгийн том лиг "ESL Pro League"-ын 17-р улирлын сонгон шалгаруулалт үргэлжилж байна.
Энэхүү лигийн тэмжээнд Ази тивийг төлөөлж оролцох сонгон шалгаруулалтад Монголын "IHC Esports баг" оролцож Хятадын "Lynn Vision" багийг 2-1 харьцаагаар хожиж эрхээ авлаа.
Багийн гарааны тоглогч kabal буюу Б.Бат-Энх амралтаа авсан хойгуур сэлгээний тоглогч Bart4k буюу Б.Баатархүү тоглож Blitz буюу Б.Гарьдмагнай, Techno4K буюу М.Содбаяр, sk0R буюу Б.Тэнгис, ANNIHILATION буюу Н.Түвшинтөгс нарын хамтаар ирэх сараас дэлхийн шилдэг 24 багийн нэгээр сонгогдож Европыг зорих боллоо.
"ESL Pro League Season 17" Мальт улсад хоёрдугаар сарын 22-оос гуравдугаар сарын 26-ны хооронд нэг сарын турш үргэлжилнэ. Лигт "FaZe Clan", "G2 Esports", "Heroic", "Team Liquid" зэрэг дэлхийн аваргууд хүч үзэх болно.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн