Нийслэл Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Цагаан сарыг угтсан их цэвэрлэгээний болзолт уралдаан”-ыг Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2024 оны хоёрдугаар сарын 1-15-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Цэвэрлэгээнд Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллага, СӨХ, орон сууцны контор, сургууль, цэцэрлэг, хог хаягдал, зам цэвэрлэгээний байгууллага, иргэд хамрагдана.
Болзолт уралдаан нь:
1. Хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлээр:
-Аж ахуй нэгж байгууллага, СӨХ, төрийн байгууллагууд, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн оролцоог хангуулах, халтиргаа гулгаа, хог хаягдлыг цэвэрлэх;
-Гудамж зам талбайд ил задгай хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх;
-Хогийн сав, хогийн бункерүүдийн суллалтыг хийх;
-Шөнийн тээврийн машины тоог нэмэгдүүлж, зуслангийн бүс, Орон сууц, гэр хорооллын айл өрх, байгууллага, аж ахуй нэгжийн хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг сайжруулах;
-Үерийн далангийн суваг, гуу жалганы ахуйн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх;
-Дүүрэг дотооддоо тодорхой үр дүнд чиглэсэн ажлууд санаачлан зохион байгуулж, өргөжүүлэх;
2. Гэрэлтүүлгийн засвар арчлалтыг сайжруулах, асалтыг нэмэгдүүлэх чиглэлээр:
-Гэрэлтүүлгийн асалтын хувийг нэмэгдүүлэх;
-Шонгийн тагжуулалт, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээнүүдийг авч ажиллаж үр дүнг дүгнүүлнэ.
Аяны хугацаанд хийж хэрэгжүүлж буй ажилд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв болон холбогдох байгууллагуудын оролцсон Хяналтын баг ажиллаж явцын үнэлгээг хийж ажиллана.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ