Өвлийн морин уралдааныг эсэргүүцэж байгаа талаар иргэдийн төлөөлөл /2024.02.01/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан
-"Дүнжингарав" хурдан морины уралдаан гэх мэт өвлийн улиралд зохион байгуулдаг уралдааны талаар байр сууриа илэрхийлье. Өнгөрсөн 2016 оны хоёрдугаар сарын 18-нд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд миний бие А/36 тоот тушаалыг гаргаж байсан. Уг тушаалд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах олон улсын конвенцид нэгдсэний дагуу арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд ямар нэгэн морины уралдаан, үсэргээ, сорилт хийхийг хориглосон байдаг. Монгол Улсын Ардын их хурал 1990 онд Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсон байдаг.
Өнгөрсөн 2000 онд Монгол Улсын парламент Олон улсын хүүхдийн эрхийн конвенцийн нэг, хоёр, гуравдугаар пактыг хүлээн авч, УИХ-аар баталсан байдаг. Хүүхдийг дайн дажинд оролцуулахгүй, тэвчишгүй бүх төрлийн хөдөлмөрийг устгана гэсэн байдаг. Ингэснээр 1990-2016 он хүртэл 26 жилийн хугацаанд үе үеийн Засгийн газар өвлийн морин уралдааныг хориглож чаддаггүй байсан. Манай Засгийн газар энэ ажлыг хийж чадсан.
Өнгөрсөн хугацаанд өвөл, хаврын морин уралдааны үеэр 50 гаруй хүүхэд амь насаа алдсан байна. Ихэнх нь орлого багатай, малчин ардын хүүхдүүд байна.
Монгол Улсын төр засгийн шийдвэрийн үр өгөөж нь хүүхдийн төлөө байх ёстой. Гэтэл өнөөдөр 2016 оноос хойш эрх барьж байгаа эрх баригчид тогтоол шийдвэр байсаар байтал өвөл, хаврын морин уралдааныг зохион байгуулж байна. Монгол Улс авлигын индексээр 121 байранд явж байгаа нь өөрсдийнхөө шийдвэрийг биелүүлэхгүй байгааг харуулж байна. Хууль тогтоох байгууллагын УИХ-ын гишүүнд өөрсдийн баталсан тогтоол шийдвэрийн эсрэг явж байна. Үүнийг таслан зогсоохгүй, хүүхэд амь насаа алдвал Засгийн газрыг олон улсын шүүхэд өгнө. Хуулиар хориглосон зүйлийг лобби хийж, шинэ хуулиар хүлээн зөвшөөрүүлэх ажиллагааг эхлүүлбэл олон улсад хүүхдэд ээлгүй улстөрч гэж зарлана. Хүүхдүүдийнхээ амь нас, эрхийг хамгаалъя" гэсэн юм.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй