Монгол улсын Засгийн газар улс орноо бүсчлэн хөгжүүлэх ээлжит оролдлогоо хийж байна. Тодруулбал “Алсын хараа 2050” нэртэй урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд “Бүсчилсэн хөгжил” гэсэн тусгай бүлэг оруулж, төлөвлөсөн байдаг. Улмаар “бүсчилсэн хөгжлийн форум”-ыг өдгөө Улаанбаатар хотод хоёр өдрийн турш зохион байгуулж байна.
Бүс бүрийг арван жилийн үе шаттайгаар хөгжүүлээд юунд хүрсэн байхыг дэлгэрэнгүй тодорхойлжээ. Бүлгийн эхэнд өмнө нь батлагдсан (УИХ-ын 2001 оны 51-р тогтоол) бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, түүнийг хэрэгжүүлэх Засгийн газрын хөтөлбөрүүдийн хүчинтэй хугацаа 2020 онд дуусгавар болж байгаа учир шинээр боловсруулах шаардлага гарсан гэжээ. Харамсалтай нь 20 жилийн өмнөөс зорьсон хөтөлбөр нь хэрэгжсэн эсэх, ямар нэг үр дүн гарсан тухай үнэлэлт, дүгнэлт хийгээгүй ажээ. Өмнөх нь 20 жил яагаад хэрэгжээгүйг ойлгож, мэдэхгүйгээр шинэ нь биелэхэд тун эргэлзээтэй бүсчилсэн хөгжлийн зорилтыг Засгийн газраас дэвшүүлээд байгаа юм.
БУРУУ МЕНЕЖМЕНТ - ХӨГЖЛИЙН ДОРОЙТОЛ
Бүсчилсэн хөгжил огтын шинэ зүйл биш. Харин энэ бүсчилсэн хөгжлийн энэ том амбиц хаа хүрч төгсөхийг мэдэхгүй ч 20 жилийн өмнөх бүсчлэл яагаад бүтэшгүй бодлого байсныг энэхүү бичвэртээ онцолж байна.
24 жилийн өмнөх бүсчилсэн хөгжлийн зорилгыг “газар, түүний баялаг, газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц, оюуны чадавхыг байгаль орчны даацад зохицуулан оновчтой ашиглах үндсэн дээр хүн ам, үйлдвэрлэлийн өнөөгийн зохисгүй бөөгнөрлийг задлаж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах, үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх дотоод, гадаад таатай орчныг бүрдүүлэх” гэж тодорхойлж байжээ. Гэвч тухайн үеийн тодорхойлсон бүсчлэлийн зорилго нь утгагүй мөрөөдөл байсныг өнөөдрийн Монгол улсын үнэн дүр төрх илчилнэ. Товчилбол уг бодлого бүтээгүйн гол шалтгаан нь тодорхойлсон аймгуудыг нэгтгэсэн бүсийг засаг захиргааны томруулсан нэгж болгоогүй, төсөв, татвар, зээл, хөрөнгө оруулалтын бодлого явуулах эрх мэдлийг өгөөгүйд оршиж байна.
Сонирхуулахад 2000 онд улсыг Баруун, Хангайн, Төвийн, Зүүн гэж босоо тэнхлэгээр дөрөв хувааж, Улаанбаатарыг бие даасан бүсийн жишгээр хөгжүүлэхээр төлөвлөж байжээ.
Энэ төлөвлөлтөөс үүдэлтэй бид 24 жил үгээгүй ядуурч, хөгжих боломж гарцаа үгүй хийсэн. Жишээлбэл 2000-2024 оны хугацаанд Монгол улсын хүн амын 48 хувь нь Улаанбаатар хотод ирж суурьшсан. Хэрэв өнөөдрийн “Бүсчилсэн хөгжлийн бодлого” бүтэлгүйтвэл 2050 он гэхэд Монгол улсын хүн амын 90 гаруй хувь нь нийслэлд шилжин ирнэ. Өөрөөр хэлбэл хөдөөгөөс нийслэл рүү шилжин ирэгсэдийн тоо үлэмж их болсноор улсын эдийн засаг 5 хувь болтлоо буурч, орон нутгийн хөгжил улам доройтох аюултай юм.
ТЭГВЭЛ БИД БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХЭД ЮУГ ГОЛЧЛОН АНХААРАХ ВЭ
Бүсчилсэн хөгжлийн бодлогоо амжилттай хэрэгжүүлэхэд бид дараах зүйлийг анхаарах ёстой.
1.Сонгуулийн тогтолцоо. Монгол улсын Засгийн газар 2023 онд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, парламентийн 126 гишүүнтэй байхаар пропорциональ элемэнт оруулсан. Энэ нь өнөөдрийн төлөвлөөд буй бүсчлэлийн хөгжлийн бодлогод эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Учир нь Монгол улс түүхэндээ 2012 оныг эс тооцвол мажоритар элемэнтээр гишүүдээ сонгож байсан. Ингэснээр аймаг сумдад хөшөө, барилга, соёлын төв сүндэрлэсэн ч улсын эдийн засагт бага ч болтугай түлхэц өгөөгүй.
2. Татварын бодлого. Монгол улс үеийн үед татварт гол анхаарлаа хандуулж, хэт төвлөрсөн татварын бодлого хэрэгжүүлж ирсэн. Үүний хор уршигаар орон нутгийн хөгжил гацаж, нийслэл зүглэх иргэдийн тоо олширч, улмаар ажилгүйдэл,ядуурал үлэмж хэмжээгээр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл орон нутгийн бодлого алдагдсан гэсэн үг. Үүнд үе үеийн парламентэд суудалтай амин хувиа бодсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар буруутай. Учир нь тэд тойргоо усалснаас биш улсын хөгжилд дэм болоогүй. Жишээлбэл тэд клиент компаниуддаа уул уурхайн давуу эрх олгож байсан. Өнөөх давуу эрх эдэлж буй компаниуд “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн” тодорхой хэсгийг орон нутагт үлдээх ёстой хуулийг зөрчсөөр ирсэн байдаг.
3. Хөрөнгө оруулалт. Монгол улсад гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэн чухал. Хөрөнгө оруулалтын бодлогын буруутайгаас болж гадны хөрөнгө оруулагчдыг үргээсэн тохиолдлууд олон. Тухайлбал гадны компаниудыг луйварддаг, тэднээс хахууль авч байж хөдөлгөөнд оруулдаг, буцаагаад хөөн гаргадаг гэх мэт олон бусармаг үйл явдлууд хөвөрч байсан. Жишээлбэл Хаан банкны анхны эзэнг хуулийн цоорхой ашиглан, хувьцааг нь худалдан авах ажиллагааг өрнүүлэхэд Монгол банкны удирдлагууд, нэр бүхий улс төрчид, бизнесмэнүүдтэй хамтран оролцож байсан. Мөн гадны нэр бүхий банкыг орж ирэхэд өндөр шаардлага, хууль дүрмийн хатуу баримтлалаа тулган гаргасан тохиолдол бий. Өнөөдөр хөрөнгө оруулалтын хуулийг хэт улс төржсөн нүдээр харж хойшлуулж байгаа нь буруу юм. Учир нь өдгөө Монгол улсын уул уурхайг сонирхдог асар олон хөрөнгө оруулагчид хууль дүрэм, улс төржилтөөс эмээж хилийн цаана чимээ чагнаж суугаа. Тиймээс бид эхний ээлжинд “Хөрөнгө оруулалтын хууль”-ийн алдааг засч, хөрөнгө оруулагч нарт таатай нөхцөл санал болгох нэн шаардлагатай. Бүгдийг улс төржүүлэх нь улсын хөгжлөөс хойш чангааж буй том алдаа болдгийг бид өнгөрсөн гуч гаруй жилийн турш харлаа.
Бүсчлэн хөгжүүлэх нэн шаардлагатай боловч өмнөх 24 жилийн өмнөх алдаагаа давтах вий гэсэн эмээлтээр энэхүү бичвэрээ жаргааж байна.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна