Монголд хамгийн шударга ёс тогтсон газрыг ТЕГ гэж ойлгодог. Гэвч уг байгууллага дургүйгээ дуудаж далд хийдэг төрийн томчуудын халаасанд гүйж яваа юм биш биз гэсэн хардлага байна. Учир нь тагнуулын хэргээр баривчлагдаж байсан бригадын генералын сураг тасарч байхад сэтгүүлзүйн салбараас хоёр дахь сэтгүүлч нь шалгагдаж байна. Тодруулбал ЦЕГ-ын харъяа, Дотоодын цэргийн штабын дарга,генерал С.Ганбатын 500 мянган ам доллар,50 орчим бууны төрлийн галт зэвсэг, төрийн нууцад хамааралтай байж болох материал цуглуулж, хадгалж байсан гэх хэрэг мартагдсанаас хагас жилийн дараа сэтгүүлч Ч.Мөнхбаяр 10 жилийн хорих ял авсан. Яг л эзнээ таньдаг муур шиг авир гаргасан гэж харагдаж байна. Гэтэл өдгөө 19.11.1 буюу Төрийн нууцад хамаарах мэдээ,баримт цуглуулсан хадгалсан гэх зүйлээр ангиар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьж байгаа. Өөрөөр хэлбэл хэт танил системээр хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байж болзошгүй гэсэн үг.
ХАРДЛАГА 1 . 2023.12 дугаар сард сэтгүүлч Н.Өнөрцэцэгт дөрвөн зүйл ангиар цагдан хорих шийдвэр гарган баривчилсан. Баривчлагдсанаас нэг сарын дараа 19.11.1 буюу Төрийн нууцад хамаарах мэдээ,баримт цуглуулсан хадгалсан гэх зүйлээр ангиар шалгаж буйг мэдэгдэн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгасан. Өөрөөр хэлбэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шалгагдаж буй нөхцөл байдал нь хууль хүчний гаргаж болохгүй нүсэр том алдаатай явагдаж байна. Тухайлбал эзэн нь байхад хэрэг нь олдоно гэгчийн үлгэрээр уг сэтгүүлчийг 4 хэргээр нэгэн зэрэг шалгаж цагдан хорих шийдвэр гаргасан. Төдөлгүй сар гаруй хугацаа өнгөрсний ард Төрийн нууцад хамаарах мэдээ баримт хадгалсан гэх шинэ хэрэг гаргаж ирлээ.
ХАРДЛАГА 2. 2022.02 дугаар сард сэтгүүлч Ч.Мөнхбаяр эрүүгийн хуулийн 19.4.1-т зааснаар Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан хэмээн 10 жилийн хорих ял авсан. Гэтэл хамгийн ноцтой нь тухайн үед түүнийг Монголын гадаад хэргийн яамнаас гадны тагнуулыг албадан гаргуулах бичиг хүргүүлсэн гэж ялласан бол эрүүгийн хуульд БНХАУ-ын эсрэг тагнуул хийж болохгүй гэх ямар ч зүйл заалт байгаагүй. Өөрөөр хэлбэл Ч.Мөнхбаярыг хуульгүйгээр хилсээр ялласан байж болзошгүй гэх хардлага дагуулж байна гэсэн үг.
ХАРДЛАГА 3. 2021.07 дугаар сард ЦЕГ-ын харъяа, Дотоодын цэргийн штабын дарга,генерал С.Ганбат ТЕГ-т баривчлагдсан. Уг үйл явдал тухайн хэсэг дуулиан тариад байсан ч сар хүрэхгүй хугацаа өнгрөхөд өнөөх сүр болж баривчилсан тагнуулын хэрэгтэн нь бидний дунд алхаж явсан юм. Тухайн үед С.Ганбатын гэрээс 500 мянган ам доллар, 50 орчим бууны төрлийн галт зэвсэг, төрийн нууцад хамаарах баримт материал олдсон гэж эх сурвалжууд мэдээлж байсан. Эл явдлыг сайтар нягталбал ТЕГ түүнийг андууран баривчилсан гэхэд гэрээс олдсон галт зэвсэгээ ашиглах эзэмших эрхтэй байсан үгүйгээс хамаарч Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх ёстой байсан. Гэхдээ их хэмжээний мөнгө, галт зэвсэг, нууцад хамаарах баримт хадгалж байсан бол 8-15 жилийн хорих ялтай. Өөрөөр хэлбэл асар том зөрчилтэй сэжигтнээ сар хүрэхгүй хугацаанд шалгаад сулласан нь ямар учиртай вэ?
Сонирхуулахад С.Ганбат нь тухайн үеийн МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын ойрын хүн бөгөөд Баянхонгор аймгийн “Нэг Монгол” нэгдэлд идэвхтэй оролцдог иргэдийн нэг. Түүнчлэн хүү Г.Пүрэвсүрэн нь тухайн үед Монголбанкны Тамгын газрын захирлаар ажиллаж байсан. Илүү хачирхалтай нь С.Ганбат оффшор дансны асуудалтай нэр холбогдож байх үед Хонгконг дахь Ерөнхий консулын газарт зөвлөх консулаар ажиллаж байсан.
ТӨГСГӨЛИЙН ОРОНД : Сэтгүүлч Ч.Мөнхбаяр, Н.Өнөрцэцэг ,бригадын генерал С.Ганбат нарт гаргаж буй хууль хүчний байгууллагын хэт ялгавартай байж болзошгүй процессийг хардах эрхийн хүрээнд харьцуулан зураглалаа.
Хорт хавдраар нас барсан Хизер бүсгүйн охиндоо бичсэн захидал
2024.11.14 10:00
Алдартнуудын замналыг харуулсан хөдөлгөөнт зургууд
2024.11.14 09:09
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ