surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ЦХХХ-ны сайд Н.Учралын АНУ дахь айлчлалын хүрээнд Цахиурын хөндийд найман компани гаргах ажлыг эхлүүлэв

ЦХХХ-ны сайд Н.Учралын АНУ дахь айлчлалын хүрээнд Цахиурын хөндийд найман компани гаргах ажлыг эхлүүлэв

Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал АНУ-д айлчилж байна. Төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулж буй уг айлчлалын хүрээнд Цахим технологийн дэлхийн цөм эдийн засгийн төв болсон Цахиурын хөндийд Монголын 8 компани гарч, үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа нь түүхэн үйл явдал болж байна.

Teso Investment LLC, Gund Investment LLC, ICT Group Global Corp, ONDO LLC, Fibo global LLC, Intelmind LLC, Gerege Systems LLC, Mezorn LLC нарын найман аж ахуй нэгж Монгол улсын мэдээллийн технологийн салбарын олон зуун аж ахуй нэгжийг төлөөлж Цахиурын хөндийн экосистемд нэвтэрч ОУ-ын зах зээлд гарах томоохон алхмаа хийсэн түүхэн өдөр өнөөдөр /2024.02.02/ тохиож байна.

Цахиурын хөндий нь жилдээ 600 тэрбум ам.доллар эргэлдүүлж, 105 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татдаг дэлхийн тэргүүлэгч технологийн компаниудын гарааны цэг юм. Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал өнгөрсөн оны 1-р сард Казахстан улсын Алмата хотноо Төв Азийн улс орнуудын мэдээллийн технологийн сайд нартай уулзах үеэрээ АНУ дахь Цахиурын хөндийд тус тусын улс орнуудын аж хуй нэгжүүдээ хамтатган байршуулж нэгдсэн бодлогоор дэмжиж ажиллах санаачлага гаргаж байсан нь 1 жилийн дараа биелэлээ ийнхүү оллоо.

Энд манай технологийн компаниуд “Торгоны зам Инновацийн төв”-ийн төв азийн 8 улс орны гарааны компаниудын хамт бойжиж, эхний жилдээ тус төвийн босгох 30 сая ам.доллараас хөрөнгө оруулалт хүртэх боломжтой болж байна. Монголын технологийн компаниуд цахиурын хөндийд албан ёсны хаягтай, өөрийн далбаа бүхий офисстой, ороод уулзах хамт олонтой болж байна. Stanford-ийн их сургуулийн дэргэдэх Palo Alto-д байршилтай энэхүү төвөөр дамжуулан Энэ бол түүхэн үйл явдал. Бид уул уурхайгаас хамааралтай, нүүрсний үнээс шалтгаалдаг нэг өнгөтэй эдийн засгийн баригдмал боломж дунд өдийг хүрлээ. Гагцхүү мэдээллийн технологийн салбар бидэнд өөр боломжийг, өөр өнгийг, хүн төрөлхтний хөгжлийн хязгааргүй өрсөлдөөнд хил хязгаар, орон зайг товчлон, ижил тэгш гараанаас хүч үзэх боломжийг санал болгож байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1