surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Н.Номтойбаяр улс төрийн намуудыг сандаргаж байна

Н.Номтойбаяр улс төрийн намуудыг сандаргаж байна

Сүүлийн үед улс төрийн хүрээнд Н.Номтойбаяр нам удирдан оролцож буй асуудал дуулиан дагуулж байна. Тодруулбал М.Энхсайханы МҮАН, Х.Бум-Ялагч нар Н.Номтойбаярыг эвслийнхээ тэргүүнээр томилж, Т.Доржханд,Лу.Гантөмөр,Л.Оюун-Эрдэнэ нарын эсрэг босголоо. Зүгээр ч нэг улс төрчийг тэргүүнээр томилоогүй гэдгийг түүний дуудаж буй улс төрчдийн нэрсээс харж болно. Тухайлбал АН,МАН хоёртоо эргэлзсэн гишүүд, нэр дэвшихээр горилогсод Н.Номтойбаярыг бараадаж байна. Гэтэл Ногоон нам улс төрийн намуудын жагсаалтын гуравт эрэмбэлэгдэж байгаа нь улс төрийн хүрээнд ярихгүй орхиж болохгүй хөндөх сэдэв болоод байгаа юм.  Түүнчлэн халаасны жижиг намууд 2024 оны сонгуульд эвсэж орохоос өөр сонголтгүй тул  Н.Номтойбаярын зориг, М.Энхсайханы стратеги намын дарга нарт таалагдахгүй байх үндэслэлгүй харагдана. Тиймээс улс төрийн хоёр том хүчний нөлөө бүхий улс төрчид намаасаа урваж “Үндэсний эвсэл” рүү нүүдэл хийж эхлээд байгаа ажээ. Өөрөөр хэлбэл Н.Номтойбаяр намаасаа жийгдсэн болоод намаа голсон нөхдийг эгнээндээ нэгтгэн дэсэлж байна. Удахгүй эл эвсэлд хэн хэн квот аван нэр дэвшиж буйг танилцуулах болно. 
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1