surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

САЙМШИРЧ, ДАРЛАЖ ТИЙЧИГНЭСЭН ДАРГА САЙД ХОЁР

САЙМШИРЧ, ДАРЛАЖ ТИЙЧИГНЭСЭН ДАРГА САЙД ХОЁР

Нэг өдөр хотын дарга, түгжрэлийн сайдаар томилогдсон дарга сайд хоёр ажлаа хүлээж аваад удлаа. Метро барих, дүүжин тээвэр нэвтрүүлэх, түгжрэл бууруулна гэж нийслэлчүүдээр туршилт хийсээр... Хачирлавал торгуулаар улсын төсөв бүрдүүлж, бүрдүүлсэн төсвийг нь МАН сонгуулийн хөрөнгө оруулалт  болгон татаж, улныхан улнаасаа доош оров. Шорвог шийдвэрүүд нь шороотой хутгалдаж, татвар төлөгчдөөсөө газрыг нь булааж, төрийн нэр барин ашиг хонжоо хайдаг болсон бололтой. Хотын хөгжлийн төлөө нойроо хугасалж байгаа гэх Б.Дэлгэрсайхан сайд ОБЕГ, УОК-ын хэдэн өвс бараадаж гүйгээд сонгуульд зэхээд завгүй байна. Харин хотын дарга Х.Нямбаатар төрөөс түрээслээгүй харин ч худалдаж авсан татвар төлөгчдийн газрыг албан тушаал, төрийн эрх хоёроор дулдуйчих гээд дуугаа өндөрсгөн хашхирах боллоо. Олны хөлтэй газар авсан татвар төлөгчид буюу газар эзэмшигчид буруутай, тэр газрынх нь эзэмших эрхийг өгсөн үе үеийн хотын дарга нар ч буруутай. Тэгэхээр ардчилсан гэгдэж байгаа энэ хотын дарга өөрөө үнэтэй авсан газрыг нь үнэгүй булаах гэж орилж тийчигнээд байгаа нь шударга үйлдэл ч биш. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн эзэмшиж буй газрыг төр өөрөө худалдаад авчих тэнхээтэй байвал яасан юм. 
Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн арваннэгдүгээр сард “Нийслэлчүүдийг автобусанд суулгах соёлд сургана” хэмээн мэдэгдсэн. Түүнийг дээрх мэдэгдлийг хийсний дараахан Улаанбаатар хот тэг зогсолт хийж бүр гал тэрэг хүртэл түгжрэлд зогсдог хэвээрээ.
Тухайлбал,   хотын төв рүү нэвтрэхдээ “татвар” төлдөг байхаар хуулийн төсөл боловсруулаад УИХ дээр хэлэлцүүлж байна. Их хурал дээр эхний хэлэлцүүлгээр дэмжигдсэн уг хуулийн төсөл тун удахгүй батлагдах нь тодорхой байна. Хотын төвд Бага тойруу доторх хэсэг ирэх жилээс такстай болж, авто машинтай хүмүүс явгалах бололтой. Төлбөртэй зогсоолын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар холтын захирагч Х.Нямбаатар "Хууль батлагдсанаар замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулсны дараа тарифыг НИТХ тогтоохоор тусгасан. Төлбөртэй бүсийн тарифыг тогтоох бол 0-27000 төгрөг байна. 2000, 5000, 10000 төгрөг ч байж болно. Дэлхийн жишгээс харахад төлбөртэй бүс тогтоосноор түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулсан туршлагууд бий. Замын хөдөлгөөний төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хувь хөнгөлнө. Жишээлбэл 1000 төгрөгөөр төлбөртэй нэвтрэх шийдвэр гарлаа гэхэд 100 төгрөг төлнө гэсэн үг. Бүсийг тойрсон автомашины зогсоолуудыг зөвхөн ажлын цагаар үнэгүй байлгана. Зогсоолын багтаамж хүрэлцэхгүй бол давхар зогсоол болгохоор төлөвлөж байна. Харин такси үйлчилгээг замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд 50 хувь хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан" хэмээн тайлбарласан.
Бодитой шийдвэр бус биегүй туршилтаас болж Нийслэлд амьдрахад бэрх, дарамттай болж байгаа нь нууц биш. Дугаараар хязгаарлаж торгоно. Төлбөртэй бүсэд нэвтэрлээ гэж халааснаас саана. Татвараар шоглоно.Нийтийн тээвэрт сууж сур гэж зандарна. Ардчилсан гэх социалист хотод амьдрах хэцүү бөгөөд  хөлжвөл бүр ч хэцүү... 
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1