Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиевын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын эхний буюу энэ сарын 27-нд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид “Ата Бейит” дурсгалын цогцолборт цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсний дараа Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиевтай албан ёсны хэлэлцээ хийлээ. Уулзалтын эхэнд тус улсын Парламентын дарга Н.Шакиев хоёр улсын харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Уулзалт хэлэлцээний үеэр талууд хоёр улсын парламентын хамтын ажиллагааны хүрээнд дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалахын зэрэгцээ Байнгын хороод, Парламентын бүлэг, Тамгын газрын түвшинд харилцан айлчлах, ажил хэрэгч уулзалтыг идэвхжүүлж, санаачилгатай ажиллах талаар хэлэлцэж санал нэгдлээ. Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев нар Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүгээр талууд хоёр улсын парламент хоорондын зөвөлгөөний байнгын механизмыг байгуулж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн