АНУ "Вашингтон Пост" сонинд энэ сарын 21 /2024.02.21/-ний өдөр, Хятадын тагнуул, цэргийн эрх баригчид өөрсдийн хамгаалалтын компанийг ашиглан гадаадын засгийн газар, компани, дэд бүтцэд их хэмжээний кибер халдлага үйлдэж байсан талаар мэдээлжээ.
Тодруулбал, "Хятадын засгийн газартай холбоотой хакерын бүлэглэлийг илрүүлсэн бөгөөд тухайн хакерын бүлэглэлээс алдагдсан мэдээлэлд 570 гаруй файл, зураг, чатын бүртгэлийн бичлэг гэх мэт зүйлс багтсан бөгөөд ойролцоогоор 8 жилийн хугацаанд Хятад улс доторх төрийн өмчит бус компаниуд болон гадны улсын мэдээллийг хакердаж, цуглуулсан байна" гэжээ.
Тус баримтууд нь Шанхайд төвтэй ISoon буюу Anxun гэгддэг компаниас ирсэн бөгөөд энэ компани нь Хятадын засгийн газрын яамд, аюулгүй байдлын бүлгүүд болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний дагуу хакердах болон бусад аргаар цуглуулсан мэдээллийг зарж борлуулдаг аж.
Тус мэдээлэлд Солонгосын харилцаа холбооны компаниас цуглуулсан мэдээлэл, Энэтхэгийн цагаачлалтай холбоотой 95.2 гигабайт (ГБ) мэдээлэл, 3 терабайт (ТБ) дуудлагын бүртгэл, түүнчлэн Хонг Конг, Казахстан, Малайз, Монгол, Балба, Тайвань зэрэг улсын мэдээлэл багтсан байна. Мөн хамгийн ноцтой нь АР агентлагийн мэдээлснээр, хакердсан гэрээний төслүүдийн дунд Шинжаан-Уйгурын өөртөө засах орныг терроризмын эсрэг технологиор хангах, Төв Ази болон Зүүн өмнөд Азийн Уйгуруудыг мөрдөх зорилгоор олон нийтийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний тухай мэдээлэл байжээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн