Оросын хүний эрхийн идэвхтэн, Нобелийн Энх тайвны шагналт Олег Орловыг Оросын зэвсэгт хүчнийг удаа дараа гутаан доромжилсон хэргээр 2.5 жилээр хорих ял оноолоо. Тэрбээр 2023 оны аравдугаар сард шүүхэд дуудагдаж байжээ. Тухайн үед Орлов мөн адил зэвсэгт хүчний алдар нэрийг гутаан доромжилсон хэргээр шүүгдэж 150 мянган рублийн торгууль төлөх шийдвэр гарсан.
Гэвч прокурорын зүгээс уг шийтгэл хэтэрхий хөнгөн гэж үзсэн тул гуравдугаар сарын 28-нд дахин шүүж, хорих ял оноолоо. Оросын эх баригчид олон нийтээс ирэх шүүмжлэлд хатуу хандаж буйн жишээ нь Олег Орлов төдийгүй бусад хүний эрхийн тэмцэгч, нийгэм судлаач, Путины засгийн газрыг эсэргүүцэгчдэд оногдуулж буй ялаас харж болно.
Өнгөрсөн жил нэрт социологич Борис Кагарлицкийг 2022 онд Крымийн гүүрэн дээрх халдлагад үзэл бодлоо илэрхийлсний төлөө “ терроризмыг олон нийтэд зөвтгөсөн” хэргээр таван жилийн хорих ял оноосон байна. Мөн өнгөрсөн жил Кремлийг шүүмжлэгч, дайны эсрэг тэмцэгч Владимир Кара-Мурза эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдаж, 25 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм.
Олег Орлов шүүх хурлын үеэр эсрэг намын дарга Алексей Навальный болон бусад засгийн газарт буруутгагдсан хүмүүсийг “эрх чөлөөний боомилсон байдал"-д өртсөн гэв. Мөн тэрбээр "Яагаад хоригдож, шүүгдэж, баривчлагдаж, ял оноож, алагдаж байгаагийн жинхэнэ шалтгааныг бид мэднэ. Бид эрх баригчдыг шүүмжилж зүрхэлснийхээ төлөө шийтгүүлж байна. Хэлмэгдүүлэлтийн машин эрт орой хэзээ нэгэн цагт эхлүүлсэн хүмүүсийн дээгүүр эргэлдэж, бусдын адил дуусгана. Түүхэнд ийм зүйл олон удаа тохиолдсон" гэж нэмж хэлэв.
Эх сурвалж: BBC
Дидди мэдээллийг нь задруулсан гэж засгийн газраа буруутгалаа
2024.10.10 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ