surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Дөрвөн жилд нэг удаа яагаад 29 хоногтой байдгийг та мэдэх үү?

Дөрвөн жилд нэг удаа яагаад 29 хоногтой байдгийг та мэдэх үү?

Өнөөдөр хоёрдугаар сарын 29. Жилийн 60 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 306 хоног үлдээд байна.

Жил бүрийн хоёрдугаар сар 28 хоногтой байдаг атал, дөрвөн жилд нэг удаа яагаад 29 хоногтой байдгийг та мэдэх үү?

Манай дэлхий нарыг тойрон бүтэн нэг эргэхдээ жил бүр 365 хоног 6 цаг, 9 минут, 9,76 секунд зарцуулдаг байна. Энэ 6 цаг гаруй хугацаа нь бүтэн нэг хоногийн дөрөвний нэгтэй тэнцэж байна.Тэгэхээр энэ хугацааг тооцож тэгшлэхгүй бол хэдэн арав, зуун жилийн дараа гэхэд манай тоолол алдагдаж, зөрөх нь гэдгийг хамгийн анх Египетийн фараон гуравдугаар Птолем олж мэдэн Римийн эзэн хаан Юлий Цезарь дөрөвдэх  жил бүрийн  хоёрдугаар сарыг 29 хоногтой байхаар тушаасан аж. Мөн тэрээр манай эриний өмнөх 46 онийг бүтэн гурван сараар нэмж 445 хоногтой болгож байсан нь манай хүн төрөлхтний түүхэнд хамгийн урт жил болж байжээ.

Нийтийн нарны тоолол болох Григорийн тоололд ердийн жилийн хоёрдугаар сар 28 хоногтой байдаг бол өндөр жилийн хоёрдугаар сар нь 29 хоногтой байдаг.

ӨНДӨР ЖИЛ

Өндөр жил гэдэг нь цагалбарын жилийг астрономийн буюу улирлын жилийн мөчлөгтэй тааруулахын тулд ердийнхөөс нэг өдрөөр (арга- билгийн тоололд нэг сараар) илүү байдаг жилийг хэлнэ. Улирал болон астрономийн үзэгдлүүдийн мөчлөг нь бүхэл тоотой өдрөөр хэмжигддэггүй тул цагалбарын жилүүдийг бүгдийг ижил өдөртэйгээр хийвэл аажимдаа зөрүү гарч ирдэг. Иймээс уг зөрүүг арилгахын тулд зарим жилд нэмэлт өдөр (сар) оруулж өгдөг байна. 2 сарын 29 нь Григорийн тооллын ёсоор дөрвөн жил тутамд тохиодог байна.

Гэвч Григорийн тоолол ёсоор энэ өдрийг нэмэхгүй байх тохиолдол бий. Энэ нь 100 жил тутамд нэг удаа тохиолддог. 1700, 1800, 1900 онуудад өдөр нэмж тоолж байгаагүй юм. Учир нь 13-р зууны үед 8,760 цаг дээр нэмэгддэг цаг дөнгөж гурван цагтай тэнцдэг байсан бол үүнээс яг нэг зууны дараа энэ тоо 5 цаг 49 минуттай тэнцдэг болсон байна. Үүнээс үзэх юм бол дөрвөн жил тутамд 44 минут, 100 жил тутамд гурван өдрөөр урт хугацаагаар дэлхий нарыг тойрдог гэсэн үг юм.

Григорийн он тоолол үүнд эрс шинэчлэл хийж, дөрвөн жил тутамд нэг өдөр нэг удаа нэмж байхаар зохицуулсан ч 100 жил тутамд өндөр жил гэж байхгүйгээр тооцжээ. Харин 400 жил тутамд гурван өдөр нэмэх зохицуулалтыг ч мөн адил шийдсэн юм.

Энэ өдөр ТӨРСӨН хүмүүсийн асуудал:

Энэ өдөр төрсөн хүмүүс төрсөн өдрөө хэзээ тэмдэглэх нь маргаантай байдаг. Тиймээс зарим улс орнууд хуулиар энэ маргааныг шийдвэрлэсэн байна. Тухайлбал Шинэ Зеланд улс энэ өдөр төрсөн хүмүүсийг хоёрдугаар сарын 28-ны өдөр төрснөөр тооцох тухай хуультай бол Их Британи, Хонг Конг-д энэ өдөр төрсөн хүмүүсийг гуравдугаар сарын 1-ний өдөр төрсөн гэж үзэн бүртгэдэг хуультай. Харин манай улсын хувьд ямар нэгэн зохицуулалт байдаггүй ажээ.

Хоёрдугаар сарын 29-нд хүүхэд төрөх нь 1500-д  нэг тохиох  магадлалтай. Манай гаригийн нийт хүний 1,0686 хувь болох 4 сая орчим хүн дөрвөн жилд нэг удаа тохиодог хоёрдугаар сарын 29-нд төрсөн байдаг аж. Норвегийн нэгэн гэр бүлийн гурван хүүхэд нь хоёрдугаар сарын 29-нд төрснөөрөө алдарт Гиннесийн номд оржээ.

Харин манай улсын хувьд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын статистик мэдээгээр хоёрдугаар сарын 29-нд төрсөн 2,302 иргэн байна. Эндээс хамгийн ахмад нь 95 настай нэг иргэн байна. Тус өдөр мэндэлсэн иргэдийн 1,143 нь Улаанбаатар хотод байгаа бол орон нутгаас Хөвсгөл аймагт хамгийн олон буюу 93 хүн амьдарч байна.

 

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ:

1504 – Алдарт аялагч Кристофер Колумби Хойд Америкийн нутаг дэвсгэрт сарны хиртэлтийг ажиглаж, бүтээл туурвив.

1644 – Аялагч, судлаач Адель Тасман номхон далай дахь хоёр дахь аялалаа эхлүүлжээ.

1712 – Шведийн Засгийн газар өөрийн гэсэн он тоололтой болж өндөр жил ашиглахгүй байхаар болов.

1720 – Шведийн хатан Улрика Элеонора эрх мэдлээсээ татгалзжээ. Түүний орыг I Фредерик хаан залгасан юм.

1768 – Польшийн хуульчид нэгдэж “Хуульчдын холбоо” байгуулжээ.

1796 – Их Британи, Америкийн талууд гэрээ байгуулж арван жилийн хугацаанд энхтайван байдал тогтоож, хоёр тал тайван замаар худалдаа хийж байхаар болжээ.

1916 – Токелау арлыг Их Британичууд булаан эзлэв.

Хүүхдийн хөдөлмөр: АНУ-ын Өмнөд Каролина муж хөдөлмөрийн насыг 12-оос 14 болгож нэмэгдүүлэв.

1940 – “Салхинд туугдагсад” кинонд үйлчлэгч Меммигийн дүрийг бүтээсэн Хетти МакДаниель “Оскар”-ын шагнал хүртэж, энэ шагналыг хүртсэн анхны хар арьст жүжигчин болжээ.

1952 – Хелиголанд арал Германы захиргаанд шилжжээ.

1972 – Вьетнамын дайн: Өмнөд Солонгосын арми Вьетнамын нутагт 11,000 цэрэг оруулснаар тус улс дахь Өмнөд Солонгосын цэрэг 48 мянгад хүрэв.

1980 – Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн түүхэнд 800 гоол хийсэн анхны тоглогчоор Горди Хау тодорчээ.

1988 – Өмнөд Африкийн санваартан Десмонд Тутуг апертейдийн эсрэг тэмцэл өрнүүлсэн гэж үзэн 100 дагагсдынх нь хамт баривчилжээ.

Канадын ард нийтийн танхимын гишүүн Свенд Робинсон өөрийгөө ижил хүйстэн хэмээн зарласнаар парламентын гишүүн өөрийнхөө бэлгийн чиг баримжааг ил зарласан анхны тохиолдол болжээ.

1992 – Босни-Герцеговинад тусгаар тогтнох эсэх асуудлаар олон нийтийн санал хураалтын эхний шат болов.

1996 – Сараевогын бүслэлт албан ёсоор эцэслэв.

2012 – “Токио Скайтрий” нэртэй дэлхийн хамгийн том цамхагийн барилгын ажил дуусчээ. 2017 онд бүрэн ашиглалтад орсон уг цамхаг дэлхийд өндрөөрөө хоёрдугаарт бичигддэг юм.

Мэндэлсэн алдартнууд:

1468 – Ромын пап III Паул (1549 онд нас барсан)

1792 – Италийн нэрт хөгжмийн зохиолч Жиаочино Россини (1868 онд нас барсан)

1896 – Энэтхэгийн дөрөв дэх Ерөнхий сайд Мораржи Десай (1995 онд нас барсан)

“Оскар”-ын шагналт найруулагч, зураглаач, жүжигчин Уиллиам А.Уеллман (1975 онд нас барсан)

1924 – Эль Сальвадорын Ерөнхийлөгч Карлос Умберто Ромеро (2017 онд нас барсан)

1950 – Олимп, дэлхийн дөрвөн удаагийн аварга Оросын уулын холы зайн цаначин Райса Сметанина

1976 – Америкийн дуучин, жүжигчин Жа Рюл

1984 – Олимп, дэлхийн хошой аварга Америкийн усанд сэлэгч Кюллен Жонес

1988 – Германы хөлбөмбөгч Бенедикт Ховедес

Нас барсан алдартнууд:

468 – Ромын пап Хилариус

1944 – Финландын гурав дахь Ерөнхийлөгч Пер Эвинд Свинхуфвуд (1861 онд төрсөн)

1956 – Филиппин улсын зургаа дахь Ерөнхийлөгч Элпидио Күйрино (1890 онд төрсөн)

1980 – Израйлийн Ерөнхий сайд Ейгал Аллон (1918 онд төрсөн)

2004 – Японы мэргэжлийн сүмо бөхийн 42 дахь их аварга Киёжи Кагамисато (1923 онд төрсөн)

Барбадосын гурав дахь Ерөнхий сайд Харольд Бернард Ст.Жон (1931 онд төрсөн)

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1