Л.Оюун-Эрдэнэ болоод түүний Засгийн газар гурван жил шуугиулж, хоёр хүнд л хариуцлага тооцлоо.Улс төрийн төрийн тохироогоор эвлэлдэн тэврэлдэж, эмтлэн сарниулж явсаар нүүрс , автобусны хэргүүд олны анхаарлаас гарлаа. Тэгвэл энэ хавар тэд Нийслэлийн газар олголт, нийтийн тээврийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулж үе үеийн хотын дарга нарыг удирдлагын багтай нь “байцаана” гэж байгаа. Тэрбээр Хөгжлийн банк болоод Нүүрсний гэх хэргийн талаар ерөнхий хяналт, баримт факт тойрсон асуудлаар нээлттэй сонсгол явуулсан ч хулгайд нэр холбогдсон, оролцсон намын гишүүддээ хариуцлага тооцолгүй орхисон. Тиймээс цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрэн байж хийгдсэн сонсголуудыг эцэстээ “хэрхэн бүлэглэж хулгайлдагийг баримтаар гайхуулсан үзүүлбэр”, “улстөрийн тохиролцооны дэлгүүр” гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй биз.
Нүүрсний хулгайг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат гэхэд л 5 өдөр үргэлжлэн түм түжигнуулж, бум бужигнуулж байгаад өдгөө ажин түжин болсон. Хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа гэх жижүүрийн хариулт энд тэнд бий хэдий ч шалгуулаад яллагдаж мэднэ дээ гэсэн нөхөд нь тойрог, нэр дэвшилт, намын жагсаалт яриад явж байхад хэн үүнд итгэнэ гэж…
Өргөтгөн задалж шинжилсэн 30 сэдвийн хүрээнд 5.2 сая тонн нүүрс гаалийнхны суган доогуур гарч, Утааг бууруулсан нэрийдлээр Тавантолгой түлш компанийн ТУЗ-ийн гишүүд 1.1 тэрбум төгрөгийг цалин, урамшууллаар авсан байх нь анхан шатны баримтаар ил болчихоод байхад ядаж намын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс намын гишүүдтэйгээ улстөрийн хариуцлага эхлээд ярьвал итгэл үнэмшилтэй харагдах нь үнэн юм. Гэтэл байдал үнэндээ өөр тийш эргэж сүүлдээ сэтгүүлчдийг нүүрсчин болгож харагдуулах гээд нохой шуугиулаад хүртэл бүтэлгүйтсэн.
Гэтэл 2023 оныг түүхэнд хамгийн их хулгай илчлэгдсэн жил гэж тэмдэглэгдэн үлдэнэ гэж байгаа. Тухайлбал Хөгжлийн банкны хулгайд 300 гаруй хүнийг Төрийн ордонд гэрчээр дуудаж, хэн хэн хуруу дүрснийг ил болгосон. Төрийн томчуудаас УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, С.Бямбацогт, Г.Дамдинням, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нар дуудагдаж, уурлаж нэг, улайж нэг тайлбар өгсөн. Улмаар Улаанбаатар чуулгын тайзнаа шүүх хурал явуулж, нэр бүхий улс төрчдөөс Ё.Баатарбилэг л ганцаар ял авсан.
Тэгвэл АН, МАН-ын авлигачид, хулгайч нарын хэргүүд Хөгжлийн банк, нүүрсний хулгайгаар дуусчихаж байгаа юм биш. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар хоёр эртний “өстөн” буюу М.Энхболд, түүний толгойлдог “Хотын” фракцынхны газрын наймааны хэргүүдийг ирэх онд, ингэхдээ сонгуулиас урьтаж дэлгэхээр сонсгол зохион байгуулахаар зэхэж байна.
Нэгдүгээрт, өнгөрсөн хавар Х.Нямбаатар АТГ-ынхантай хамтарч “шувуу” Т.Бадамжунайг улс дамнуулан Филлипинээс “шүүрч” авчирсан. Тэр бол газрын наймааны “эцэг”, басхүү Хотын бүх дарга нарын халаасыг холбосон авлигын олсны гол зангилаа.
Хоёрдугаарт, өнгөрсөн хавар “шилэн” ажиллагаагаар 2000 оноос хойших буюу М.Энхболдоос Д.Сумъяабазар хүртэлх бүх Хотын дарга нарын гарын үсэг зурсан газар олголтуудын тоон мэдээллийг нийтэд ил болгосон. Зүгээр ч нэг танилцуулах гэж, “гайхуулах” гэж ил болгоогүй нь ойлгомжтой.
Гуравдугаарт, сая намар Х.Нямбаатар Хотын дарга болмогцоо өөрөөсөө өмнөх бүх Хотын дарга нарын газар олголтын гэрээнүүдийг эх хувиар нь АТГ-т хүргүүлсэн. Хэн нь хэдий хэмжээний газар хулгайлж, хууль бусаар хөлжиж хөрөнгөжсөнийг батлах бүх нотолгоо АТГ-ынхны гарт орчихсон байгаа гэсэн үг.
Дөрөвдүгээрт, Хотын дарга асан Ц.Батбаяр, Ерөнхий архитектор Ц.Тулга, Улсын комиссын дарга асан С.Төмөрдулам, Т.Эрдэнэтуяа нарын гэр, оффист АТГ-аас нэгжлэг хийж, нотлох баримтуудыг хурааж авсан.
Нүүрс, Хөгжлийн банкны сонсголын араас хийж байгаа нийслэлийн газар олголт, нийтийн тээврийн сонсгол хийж сонгуулийн өмнө гол өрсөлдөгчдөө намнах, улс төрийн тохироо бүрдүүлэх гээд их ажил тэднийг хүлээж байгаа бололтой. Товчилбол шийдвэр нь гарахгүй явсаар мартагдах нэг сонсгол нэмэгдэж магадгүй гэсэн үг.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ