Улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д 197 дурсгал бүртгэлтэй байдаг бөгөөд Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг жагсаалтад 12 дурсгал зэрэглэл ахиж байна.
Эдгээр дурсгалуудыг холбогдох журмын дагуу эрдэмтэн судлаачид болон тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9 байгууллагаас саналыг авч, “Аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д орсон дурсгалаас нэр дэвшүүлсэн.
Үүнд,
1. Архангай аймгийн Батцэнгэл сумын Шивэртийн амны цогцолбор дурсгал;
2. Баян-Өлгий аймгийн Алтай сумын Тошингийн амны цогцолбор дурсгал;
3. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Бага харгайтын хүн чулуун хөшөө;
4. Говь-Алтай аймгийн Тайшир сумын Овооно харын Хүннүгийн язгууртны булш;
5. Говь-Алтай аймгийн Чандмань сумын Шаахар толгойн хадны зураг;
6. Завхан аймгийн Цагаанчулуут сумын Хяларын өвөлжөөний хадны зураг;
7. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Донгойн ширээний цогцолбор дурсгал;
8. Төв аймгийн Заамар сумын Хэрмэн дэнжийн балгас;
9. Увс аймгийн Өмнөговь сумын Шар булгийн Онцын хадны зураг;
10. Ховд аймгийн Жаргалан сумын Сангийн хэрэм;
11. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Зүлэгтийн голын буган чулуун хөшөөд;
12. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Цэнхэрмандалын бичээс зэрэг шинжлэх ухааны үнэ цэнтэй дурсгалууд юм.
Энэхүү дурсгалуудыг улсын хамгаалалтад авснаар тухайн дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх, дурсгалын үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн