Байр захиалаад хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалахаар холбоо байгуулагдсан байна. Тус холбооноос өнөөдөр /2024.02.29/ “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Байр захиалаад хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах холбооны гишүүн н.МӨНХ-ЭРДЭНЭ:
Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ирээдүйн Билэг" орон сууцны барилгын ажил дуусаж Улсын комисст хүлээлгэж өгсөн боловч тухайн барилгад байр захиалсан маш олон иргэн хохироод байна. Нэг тоот дээр маш олон иргэний захиалга авч, төлбөр авсан. Ийм тохиолдлоор байр ч үгүй, мөнгө ч үгүй болж хохирсон маш олон иргэн байна. Энэ үйлдлийг бид залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж байгаа.
"Ирээдүйн Билэг" компанийн удирдлагуудтай бид энэ асуудлаар уулзаж, хохирлыг барагдуулах шаардлага тавьсан боловч төөрөгдүүлэх, хүлээлгэх зэргээр цаг алдаж ирлээ.
Хуулийн байгууллагад хандахаад тухайн барилгын компанийн эрх бүхий хүмүүс нь олддоггүй.
Энэнээс болж байрны захиалга өгсөн иргэд эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч байна. Залуу гэр бүлүүд салах, архинд орох зэрэг сөрөг үр дагавар ч их гарах болсон.
Албан бус судалгаагаар нийслэлийн хэмжээнд 70 мянга гаруй иргэд байр захиалахдаа тодорхой хэмжээгээр төлбөр төлсөн боловч өдийг хүртэл байр орон сууцанд орж чадаагүй байгаа. Зарим иргэн 10 гаруй жил байрандаа орж чадаагүй байна. Энэ асуудалд холбогдох төрийн байгууллага болон иргэдийг залилан мэхэлж хохироосон “Ирээдүйн Билэг” ХХК, МЦХ ХХК, туслан гүйцэтгэсэн ММ конштершн зэрэг компани яаралтай хариу тайлбар хийх ёстой гэлээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн