Ням-Осорын Учрал нь Сонгинохайрхайн дүүргээс нэр дэвшиж улстөрийн тогоонд хал үзэж, халгиж яваа нэгэн. Тэрээр эрх зүйн бакалавр, бизнесийн удирдлагын магистр, түүхийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалжээ.
Түүний хувьд өнгөрөгч он хамгийн ээлтэй, олз омогтой жил нь болж өнгөрлөө. Тодруулбал Засгийн газар бүрэлдэхүүнээ шинэчилж, давхар дээлтэй сайдуудыг томилсон. Үүнд Н.Учрал гишүүний нэр багтсанаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн гуншинтай болсон билээ.
Ийнхүү Н.Учрал сайд нь цахим хөгжлийг Монгол Улсын бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ханцуй шамлан зүтгэж явна. Энэ нь иргэдийн хувьд цаг заваа хэмнэж, ажил хэргээ шат шатанд хэрэгжүүлэхээр гүйж явах хугацааг түргэсгэж өгснөөрөө давуу талыг үүсгэсэн. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хүний эрхийг хамгаалах агуулгатай Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь иргэд болоод зарим улстөрчдийн эгдүүцлийг төрүүлээд байна.
ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ХЭНД АШИГТАЙ БАЙНА ВЭ?
Тус хуулийн хэрэгжилтэд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ихээхэн анхаарал хандуулж, Н.Учрал сайдыг өнөөдрийн шүүмжлэлд түүчээлжээ. Тодруулбал, Д.Амарбаясгалан нь Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хурлаар нэг яаралтай хэлэлцүүлэхээр хүргүүлжээ. Улмаар тус ажлыг Н.Учрал сайд гүйцэлдүүлэхээр улайрсан нь ийнхүү нэр төрдөө нэрмээс авчирсан хэрэг болсон аж.
Д.Амарбаясгалан нь ЯАГААД тус хуульд ихээхэн анхаарал хандуулав?
Энэ нь эрхэм Д.Амарбаясгалан сайдад задруулахыг хүсээгүй нууц байгаа юм биш биз, яаравчлуулсан хуулийн хэрэгжилтээрээ тухайн нууцаа хамгаалахыг хүсэж байгаа юм биш биз гэсэн хардалтыг төрүүлж байна. Сэтгүүлч хардах эрхтэй.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй