Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод ажлын айлчлал хийх үеэрээ Макаогийн Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Вун Сио Чактай уулзлаа.
Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао нь аялал жуулчлалд суурилсан хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж буйг онцлоод Монгол Улсын Засгийн газраас мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгааг дурдлаа.
Түүнчлэн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод нэвтэрч буй Монгол Улсын иргэдийг хил, гаалийн нарийвчилсан шалгалт явуулж байгааг анхаарч, энэ асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахад нээлттэй гэдгийг Б.Энхбаяр сайд тодотгов.
Макаод Монгол Улсын иргэн хүний наймаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэгт холбогдсон асуудлаар хоёр орон мэдээллийг шуурхай солилцож, хамтын оролцоотойгоор энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломжтойг мөн уулзалтын үеэр хэллээ.
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Вун Сио Чак хэлэхдээ Макаод аялагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж буйг хэлээд аялал жуулчлал тулгууртай орны хувьд гадаад, дотоод жуулчдын аюулгүй байдалд онцгой анхаарч ажилладагаа онцлов.
Уулзалтын төгсгөлд талууд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлд хууль хяналт болон холбогдох байгууллагуудын уялдаа холбоог ханган мэдээлэл солилцох, урьдчилан сэргийлж, таслан зогсоох чиглэлд үр дүнтэй хамтран ажиллах асуудлаар санал солилцов.
Үндэсний баялгийн сангийн тухай төслийг эцэслэн баталлаа
2024.04.19 16:20
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй