surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Метронд шаардагдах эрчим хүчийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлэх хэлэлцээр хийжээ

Метронд шаардагдах эрчим хүчийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлэх хэлэлцээр хийжээ

Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метро нь газар доорх инженерийн байгууламж тул цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр шаардлагатай.

Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг ирэх аравдугаар сард ашиглалтад орох Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлэхээр төр, хувийн хэвшлийн харилцан хэлэлцээр хийжээ. Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 2020 онд 1,309 мBт хүрсэн бөгөөд үүний 60 хувийг Улаанбаатар хотын ачаалал эзэлдэг байна. “ЖАЙКА” олон улсын байгууллагын урьдчилсан судалгаагаар метро жилд 50-60 мВт цахилгаан эрчим хүч ашиглана гэж тооцоолжээ. Тодруулбал төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц нийт 300 мВт-ын хүчин чадалтай. Тус цахилгаан станцын эхний блок бүхий 150 мВт хүчин чадалтай станц энэ оны аравдугаар сард ашиглалтад орох бол хоёрдугаар ээлжийг 4-5 жилийн дараа ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц бүрэн ашиглалтад орсноор одоогийн “ТЭЦ 3”-ын үйлдвэрлэж буй эрчим хүчний хэмжээнээс нэг дахин илүү хүчин чадлыг төвийн эрчим хүчинд нийлүүлнэ. Уг цахилгаан станц нь Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1