Засгийн газрын хуралдаанаас өнгөрч буй долоо хоногт хаваржилт хүндэрсэн зарим сумдад туулах туулах чадвар сайтай автомашиныг зах зээлээс шууд нийлүүлэх шийдвэр гаргаж, 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэсэн.
Тэгвэл өнөөдөр /2024.03.02/ Төв, Дундговь, Дорноговь аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдын удирдлагад эхний ээлжинд туулах чадвар сайтай автомашинуудыг гардуулан өглөө.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:
-Цас зудын нөхцөл байдалтай холбогдуулж Засгийн газар, Улсын онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Хэмнэлтийн хуулийн хүрээнд сумдын Засаг даргын Тамгын газарт парк шинэчлэл хийгдээгүйгээс, зарим сумд төрийн үйлчилгээ үзүүлэх автомашингүй болсон байна. Иймээс Засгийн газраас 15 тэрбум төгрөгийг шийдвэрлэж, сумдын Засаг даргын Тамгын газрыг унаажуулахаар шийдвэрлэсэн. Нийт 100 автомашин хүргэх эхний ажил ийн эхэлж байна.
Мөн 9 тэрбум төгрөгөөр сумдын хүн эмнэлгийг автомашинтай болгохоор шийдвэрлэсэн. Зах зээлд бэлэн худалдаалагдаж байсан туулах чадвар сайтай автомашиныг худалдан авч, сумдад хүргэх ажил өнөөдөр ийнхүү эхэлж байна. Ирэх 7 хоногт 60 сумын эмнэлгийг автомашинаар хангана.
MSM групп Засгийн газарт хөнгөлөлттэй үнээр автомашин нийлүүлж, бүх машинд нэмэлтээр халаагч суурилуулж, өвлийн дугуйг сольж өглөө. Ford, Nissan, Suzuki брэндийн автомашин борлуулагч нарт талархаж буйгаа илэрхийлье гэв.
Шадар сайд С.АМАРСАЙХАН:
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 266 суманд зудтай байна. Зудын нөлөөлөлд автсан 117.000 малчин өрх байгаа бол 3.3 сая орчим мал хорогдсон. Цаашид зуд үргэлжлэхээр байгаа. Энэ хүнд цаг үед малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг шуурхай хүргэхэд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Аймаг, сумдын удирдлагуудын зүгээс автомашинтай холбоотой асуудлаар хамгийн их санал ирдэг. Хэрэглээ даадаггүй, хэврэг УАЗ, Фургон зэрэг автомашинууд нийлүүлэгддэг. Жил хүрэхгүй хугацаанд яваад, тараад унадаг гэдэг.
Аймаг, сумдад бүхий л салбарт аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой стандартыг мөрдүүлж, автомашин, барилга, дэд бүтэц, сургууль, эмнэлэг зэрэг бүх салбарт стандарт шаардлага хангасан үйлчилгээг иргэд ч авдаг төр нь хүргэдэг байх юм. Ингэснээр аюулгүй байдлын эрсдэл багасаж, аюул, осол, гамшигт үзэгдлийг даван туулах чадавх нэмэгддэг гэлээ.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ