Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуурын эрэг дээр "Хөх сувд 2024" мөсний баяр өнөөдөр, маргааш болно. Мөсний баяраар иргэд сонор сэрэмжгүйгээс эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй тул Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргажээ.
Тодруулбал, мөсний баярыг зорьж байгаа аялагчдыг хориглосон тэмдэг байршуулсан газраар зорчихгүй байх, шөнийн цагаар мөсөн дээр хөдөлгөөн үйлдэхгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулав.
23 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Хөх сувд-2024” мөсний баяр энэ жил ч мөн онцлогтой болж буй. Тухайлбал, “Хөх баавгай” урлагийн тоглолт болохын зэрэгцээ мөсөн дээрх олс таталт, тахтай морины чарганы уралдаан, олон ястны хоолны үзүүлбэр, мөсөн дээрх сумо бөхийн тэмцээн, бөөгийн галын тахилга, мөсөн шагайн тэмцээн зэрэг олон арга хэмжээнүүд зохион байгуулах юм.
Цахим хуудаст иргэдийн бичиж байгаагаар энэ жилийн мөсний баярыг зорьж ирсэн жуулчин бүр хурган дотортой дээл, дах өмссөн байгааг онцолжээ. Баярлахын зэрэгцээ аюулгүй байдлаа хангахыг албаныхан сануулж байгааг ч бичсэн байна.
Чех дэх Монгол улсын ЭСЯ-наас анхааруулж байна
2025.01.14 17:47
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ