Сэлэнгэ аймгийн УЦУОША-наас аймгийн мал өвөлжилтийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээг ирүүлсэн байна.
Сэлэнгэ аймгийн нутгаар агаарын температур 1 дүгээр сард аймгийн дунджаар 21.1 градус хүйтэн уур амьсгалын дунджаас 3.3 градусаар дулаан, Орхонтуул, Ерөө сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас 3.1-5.4 градусаар дулаан байсан байна.
Харин 2 дугаар сард аймгийн дунджаар 21.3 градус хүйтэн уур амьсгалын дунджаас 2.3 градусаар хүйтэн, Хушаат, Зүүнбүрэн, Хүдэр сумдын нутгаар сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас 1.9-4.5 градусаар хүйтэн байжээ.
Сэлэнгэ аймгийн тухайд 1-р сарын хамгийн их хүйтэн өдөр 31-нд тохиосон бөгөөд Ерөө суманд 39.7 градус, Хушаат суманд 38.0 градус хүрчээ.
Харин 2 дугаар сарын 1, 2, 19, 20, 21-ний өдрүүдэд нийт сумдын нутгаар эрс хүйтэрч 30.0-42.7 градус хүрчээ. 2-р сарын хамгийн их хүйтэн 20-ны өдөр тохиож, Зүүнбүрэн суманд 39.6 градус, Ерөө суманд 42.7 градус хүрсэн аж.
Хур тунадас 1 дүгээр сард аймгийн дунджаар 3.5 мм дунджаас 0.6 мм-ээр ахиу, Сүхбаатар, Орхон, Орхонтуул, Ерөө, Бугант сумдын нутгаар дунджаас 1.1-5.5 мм-ээр ахиу, Баруунбүрэн, Түшиг, Хушаат сумдын нутгаар дунджаас 0.6-2.0 мм-ээр бага, бусад сумдын нутгаар дунджийн орчим цас орсон байна.
2 дугаар сард аймгийн дунджаар 4.1 мм дунджаас 1.9 мм-ээр ахиу, Сүхбаатар, Орхонтуул, Ерөө, Баруунбүрэн, Түшиг, Хүдэр, Бугант сумдын нутгаар дунджаас 0.5-7.4мм-ээр ахиу, Цагааннуур, Зүүнбүрэн сумдын нутгаар дунджаас 0.4-1.9 мм-ээр бага, бусад сумдын нутгаар дунджийн орчим 6-18 өдөр цас оржээ.
Цасан бүрхүүлийн тухайд 1 дүгээр сарын 31-ний байдлаар Түшиг, Бугант, Хүдэр, Сүхбаатар, Зүүнбүрэн, Орхон, Орхонтуул, Хушаат сумдын нутгаар цасны дундаж зузаан 11-28 см, дундаж нягт 0.16-0.29 гр/см3 бусад сумдын нутгаар 7-12 см, дундаж нягт 0.13-0.23 гр/см3 байсан байна.
2 дугаар сарын 29-ний байдлаар Түшиг, Бугант, Хүдэр, Сүхбаатар, Зүүнбүрэн, Ерөө, Орхонтуул, Хушаат сумдын нутгаар цасны дундаж зузаан 10-29 см, дундаж нягт 0.15-0.24 гр/см3 бусад сумдын нутгаар 4-8 см, дундаж нягт 0.19-0.25 гр/см3, хунгарлаж шуурсан газартаа 18-48 см, гуу жалгандаа 31-55 см хүртэл зузаан цастай байлаа.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2024.11.18 09:03
ОБЕГ: Баян-Өлгий аймагт их цас орж, зам даваа хаагджээ
2024.04.26 13:00
Сэрэмжлүүлэг : Цаг агаарын аюулт үзэгдэл болно
2024.04.13 10:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй