Ажлын байран дээр бэлгийн дарамт үзүүлсэн 99 хэрэгт холбогдсон хотын дарга хэвлэлийн бага хурал дээр зарим хэргийг үгүйсгэн, уйлсныхаа дараа ажлаасаа огцорлоо. Гифү мужийн хотын даргаар ажиллаж байсан 74 настай Хидео Кожима нь ажлын байран дээрээ доод албан тушаалтай эмэгтэй ажилчдынхаа биед хамаагүй хүрчээ.
Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр цагдаа, мөрдөн байцаах албаныханд хандаж " Би зарим хэргийг үнэхээр үйлдээгүй. Ажилчдынхаа дургүйцлийг хүргэсэндээ уучлалт хүсье. Миний дохио зангаа санаатайгаар тэвэрсэн гэж харагдаж болох ч үнэн хэрэгтээ зүгээр дотно байхыг хүссэн. Хэвлэл мэдээлэл мөн хэт их гуйвуулж байгаа. Би гэр бүлээсээ маш их зэмлэлийг хүртэж байна" гэж хэлжээ.
Хохирогчдын мэдэгдсэнээр хотын дарга асан цэвэрхэн гартай охидуудад дуртай ба өмдний түрийгээ шуун, тэднийг шилбэндээ хүргэх гэж оролддог. Мөн цээж, өгзөг хэсэгт санамсаргүй мэт санаатайгаар хүрдэг бөгөөд зарим ажилчид Кожимагаас болж хувцас руугаа ариутгагч бодис цацдаг гэв. Кожима эмэгтэй ажилчдынхаа мөр, нуруу, толгойд зөвшөөрөлгүй хүрсэн шалтгаанаа "талархал илэрхийлэх журмаар хүрсэн" гэжээ.
Мөрдөн байцаалтын явцад тус хороо Кожимагийн харьяанд ажилдаг 193 ажилчны дунд судалгаа явуулсан. Оролцсон 161 хүнээс эрэгтэйчүүдийн 53 орчим хувь нь, эмэгтэйчүүдийн 58 хувь нь хотын дарга тэднийг эвгүй байдалд оруулсан, муухай мэдрэмж төрүүлэхүйц зүйл хийсэн гэж хариулжээ.
Эх сурвалж: NIKKEI TIMES
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ