"Алтан мундарга-2024" олон улсын сээр цохих олон улсын тэмцээн Буриад улсад болж, Монгол, БНХАУ болон ОХУ-ын Эрхүү муж, Өвөр байгалийн хязгаар, Тува, Халимаг, Буриадын 1,000 гаруй тамирчин оролцож, хурд хүчээ сорьжээ.
Тус тэмцээний үнэмлэхүй аварга 1.5 сая рубль бөгөөд тэмцээний аваргаар секундтэй цохилт төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Ц.Бэгзсүрэн дэлхийн дээд амжилтыг тогтоон түрүүлжээ. Тэрбээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат бөгөөд минутад 65 сээрээс 63 эвдэж түрүүлсэн байна.
Эмэгтэйчүүдийн төрөлд мөн оролцсон М.Анужин тэргүүн байр эзэлж, Тайланд улсад амрах эрхийн бичгийн эзэн болжээ. Мөн тус тэмцээний бусад төрөлд Монгол Улсын тамирчид байр эзэлсэн амжилттай оролцов.
Буриад улсад сээр цохих тэмцээн нь өргөн тархсан үндэсний спортын төрөлд ордог.
Цаашид ч Бүгд Найрамдах Буриад улсын Засгийн газраас сээр цохих тэмцээнийг бөх болон сур харваатай ижил түвшинд ач холбогдолтой өгч хөгжүүлэхээр болсон аж.
Буриад Улсын Тэргүүн Алексей Цыденов "Буриад үндэсний спортын төрлүүд нь үзүүштэй бөгөөд ур чадвар их шаарддаг учир олон шүтэн бишрэгч болж чадсан. Энэхүү төрөл нь зөвхөн буриадууд оршин суудаг газар нутгуудад төдийгүй, ОХУ болон бусад олон улсад түгэн дэлгэрээд байна. Манай соёл, манай спорт, манай ёс уламжлал улам бүр дэлгэрэн хөгжих болтугай" гэв.
Эх сурвалж: ОХУ-ын Буриад Улсын Засгийн газар
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн