Шавиа удирдан чиглүүлж, бэлтгэж чадаагүй гэх шалтгаанаар хоёр зиндаа буурч, гурван сар цалингийнхаа 20 хувийг хасуулсан Хакүхо М.Даваажаргал дэвжээгээ удирдах эрхгүй болжээ. Өнгөрсөн Мягмар гаригт сүмогийн холбооноос гаргасан мэдэгдэлд Мияагино дэвжээг хаврын башёд Тамагаки удирдаж, бөхчүүдийг нь бэлтгэх гэнэ. Өдгөө 59 настай Тамагаки нь Томохана гэх нэрээр барилдаж байсан бөгөөд комүсүби цолонд хүрч байсан аж. Тэрбээр 27 настайдаа буюу ахлах сургууль багш байх үедээ мэргэжлийн сүмогийн замналаа эхлүүлж байв.
Сүмогийн холбооны зүгээс Хакүхо М.Даваажаргал буюу Мияагино оякатаг дэвжээгээ удирдаж чадахгүй байгаа гэж хатуу зэмлэн бусад ояката нар хэрхэн дэвжээ удирддагийг гаднаас нь хар хэмээн түүний дэвжээг өөр хүнд хариуцуулжээ.
Мияагино дэвжээг удирдах болсон Тамагаки "Энэ дэвжээнд үүссэн асуудал бол тун ноцтой. Бөхчүүд нөхцөл байдлыг ойлгож, хариуцлагатай хандаасай гэж хүсч байна. Сүмогийн холбоо энэ тал дээр хатуу байр суурьтай байгаа. Сүмогийн холбоо надад дэвжээ байхгүй мэт бодож, тэдний үйл ажиллагааг хязгаарлах даалгавар өгсөн" гэв. Мияагино дэвжээ нь Исэгахама бүлгийн харьяалалд байдаг бөгөөд ирэх дөрөвдүгээр сараас эхлэн бүлгийн зүгээс тус дэвжээнд бүрэн хяналт тавьж, үйл ажиллагааных нь талаар дэлгэрэнгүй хэлэлцэх гэнэ.
Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 удаа түрүүлж, дээд амжилт тогтоосон Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар дэвжээгээ байгуулах, өвлөх эрх нь нээгдсэн билээ. Тэрбээр үүний төлөө л Монголын иргэншлээс татгалзаж, Японы иргэн болж, Хакүхо Шо гэх нэрийг авсан. Улмаар зодог тайлсан хойно Мияагино гэх нэрийг өвлөж, дэвжээний багш болов. Энхо, Хокүсэйхо Э.Даваанинж зэрэг дээд зиндаанд барилддаг бөхчүүдийг ч нээж гаргасан. Ялангуяа Хокүсэйхо Э.Даваанинжийг сүмо сонирхогчид дараагийн озэки, ёкозүна болно гэж өндөр хүлээлтийг тавьж байсан юм.
Харамсалтай нь, 2024 оны эхний башёгийн дараа Хокүсэйхогийн талаарх гомдол сүмогийн холбоонд ирэв. Өдгөө 22 настай түүнийг дэвжээнийхээ залуу бөхчүүдийг олон удаа зодож, дээрэлхэж байсан гэжээ. Сүмогийн холбоо ч энэ хэргийг зүгээр өнгөрүүлсэнгүй. Хокүсэйхог зодог тайлуулж, багш болох Мияагино оякатад хариуцлага тооцов.
Японы хэвлэлүүдийн мэдээлснээр Хокүсэйхо дэвжээнийхээ хоёр өсвөрийн бөхийг зодохдоо шүүрний ишээр бөгс, нүүр, нуруу, төмсөг рүү нь цохиж, хортон шавж устгадаг бодис цацжээ. Тайланд дурдсанаар Хокүсэйхо энэ үйлдэлдээ тун сэтгэл хангалуун байж, долоо хоногт 2-3 удаа харгис үйлдлээ давтдаг байсан аж. Мөн нэгэн өсвөрийн бөхийг бие засах өрөөнд гурван цаг түгжиж, 20 ширхэг бургер идүүлсэн гэнэ. Үүнээс ч гадна хүүхдүүдийн хэтэвч, хуруунд нь супер цавуу нааж, дээрэлхжээ.
"Nikkan Sport Report"-ийн мэдээлснээр Хокүсэйхо ахлах сургуульд байхдаа л бэлтгэлийн үеэр бусад бөхчүүдийн мөнгийг олон удаа хулгайлж байжээ. Мияагино ояката ч олон удаа зэмлэж байсан ч асуудлыг шийдэж чадалгүй өнгөрсөн нэгдүгээр сард багш, шавь хоёр ширүүн хэрэлдэж, эцэст нь өнөөдрийн нөхцөл байдалд хүрчээ.
Сүмогийн холбооны олон нийттэй харилцах албаны захирал Шибата дээрх үйлдэлд харамсч байгаагаа илэрхийлэн "Сүмочид олон хүнд аз жаргал авчирдаг ч харамсалтай нь ирээдүйтэй бөх ийм далд хүчирхийлэл үйлдсэн тул холбооны зүгээс түүнийг зодог тайлуулах шаардлагатай болсон" гэжээ.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ