Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт оршуулсан Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн булшинд хүндэтгэл үзүүлэх иргэдийн цуваа тасрахгүй байгаа.
Оршуулгын ёслолын маргааш буюу Бямба гарагт 23,000 хүн талийгаачийн булшинд очсон тухай хараат бус Дождь телевизийн суваг мэдээлжээ.
Баасан гарагийн оршуулгад хамгийн цөөндөө 16,500 орчим хүн оролцсоныг “Белый Счетчик” олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээнүүдийн оролцоог хэмжих төслийн баг тооцоолсон байна.
Хэдийгээр хууль хүчний байгууллагууд хатуу хянаж байгаа ч Навальныйн булшийг зорих иргэдийн цуваа үргэлжилсээр байгаа.
Даваа гарагт сэтгүүлчид Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос энэ үзэгдэл олон нийтийн дунд улстөрч агсны дэмжлэг өндөр байгааг харуулж буй эсэхийг асуухад “Бид энэ сэдвээр тийм ч их ярилцаагүй болохоор хэлэх зүйл алга” гэж хариулжээ.
Навальный агсан экстремист үйл ажиллагаа явуулсан хэргээр 19 жилийн хорих ял эдэлж байхдаа хоёрдугаар сарын 16-ны өдөр Умард Туйлын чанга дэглэмтэй шоронд нас барсан юм.
Хамтран зүтгэгчид нь түүний үхэлд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг буруутгаж байгаа.
Навальныйн оршуулгын үеэр зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулахгүй байхыг Кремлийн хэвлэлийн алба ард иргэдэд анхааруулж байв.
Уг үйл явдлыг Оросын төв хэвлэлүүд огт мэдээлэлгүй өнгөрсөн юм.
Эх сурвалж: The Moscow Times
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй