Монголын үндэсний сэтгүүл зүй үүсгэн байгуулагдсаны 111 жилийн ойн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Баяртай гунигтай арван арваныг үзэг дэвтэр, камер микрофоноо бариад давсан үндэсний сэтгүүл зүй 111 нас хүрлээ. Өнгөрсөн хугацаанд хөлөө олох гэж хагас хугас эрх чөлөөтэй явж ирсэн энэ салбарт засаглалын хүч үргэлж үгүйлэгдэж байдаг нь нууц биш. Хэтээсээ даяарчлагдсан нийгэмд үндэсний сэтгүүл зүй нуруугаа авахуулахгүй өнөөдрийг хүрнээ гэдэг асар их тэмцэл төдийгүй үгээр илэрхийлж боломгүй зол юм.
Урд шөнө сошиал зах зээлгүйгээр бүх зүйл оршин тогтнох нь боломжгүй болж буйг мета компаний техникийн түр гацаа хэлээд өглөө. Өөрөөр хэлбэл мэдээлэлгүйгээр ганц цаг амьдрахад ч бэрх болжээ гэсэн үг. Ийм л учраас өнөөдөр үндэсний сэтгүүл зүйд бүтэн эрх чөлөө үгүйлэгдэж байгаа юм. Хэлдэг ярьдаг, мэдээлдэг сэтгүүлчийг шалгадаг, байцаадаг бүр цаашлаад хорьдог болсон. Энэ бол сэтгүүл зүйд засаглалын дархлаа чухал буйг сануулж үйлдлүүд юм. Нөгөө талдаа сэтгүүл зүй үнэгүйдэж буй нь ёс зүйн зөрчилтэй зарим сэтгүүлчдийн хариуцлагагүй турхиралтууд бий. Өөрөөр хэлбэл сэтгүүлчийг эрүүгийн хуулиар шалгадаг байдлыг таслан зогсоож, сэтгүүл зүйн холбоо эвслүүд эвлэлдэн нэгдэж, салбарын асуудлыг салбартаа шийддэг байх гарцыг нээх нэн шаардлагатай байгаа юм. Ингэснээрээ хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах таатай орчинг бүрдүүлнэ гэдгийг олон улсын туршлагаас харж болно.
Түүнчлэн улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийн сэтгүүл зүйг харах өнцөг буруу эргэж, нийгэмд эл салбарыг доромж муугаар үзүүлэх болсон. Гомдолж гүйдэг буруутай хүмүүс өөрөө сэтгүүл зүйн нэр төрд халдаж, худал мэдээлэл түгээх нь түгээмэл зүйл болоод байна. Өөрөөр хэлбэл сэтгүүл зүйг өмгөөлөх хүчирхэг тогтолцоо шаардлагатай байна гэсэн үг.
Үндэсний сэтгүүл зүй зуун жил хагас эрх чөлөөтэй явж ирлээ. Энэ байдал ахиад зуун жил үргэлжилэх үү?
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй