Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал адган байж тодорхой бүлгийн нэр хүндийг хамгаалах,иргэний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг агуулгаар нь хянах зорилготой адын хуулийг батлуулчихлаа. Тодотгож хэлбэл, улс төрийн л зорилготой. Нэг үгээр хэлбэл, уур бухимдал, жагсаал цуглаанаас сэрэмжилсэн хамгаалалт гээд хэлчихэд болно. Олон нийтийн сүлжээний үйлчилгээ үзүүлдэг фейсбүүк, твиттер компанийн зүгээс өөрсдийнх нь тавьдаг, нийтэд ил байдаг шаардлагуудыг хуульчилж, дагалдаж орсон хуулиуд нь ч харилцаа холбооны болон кибер аюулгүй байдлын тухай хуульд байгаа онц байдлын үед мөрдөх зохицуулалтыг л тодотгосон. Онцолбол, онц байдал, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед сүлжээг хаах эрх хэмжээг нэмэгдүүлсэн гэж болно.
Н.УЧрал сайдын уянгалаад байсан нөгөө хүүхдийн эрхийг хамгаалах шинэ юм юу ч байхгүй. Хүүхдүүдийг айлгаж, ичээдэг тухай тоо баримтыг эрхэм сайд дурдсан боловч тэдгээрийг шийдсэн шийдэл, үг, өгүүлбэр огт байхгүй. Хуульд байгаа зүйлүүд одоо ч бүх хэрэглэгчдэд нээлттэй хамгаалалтууд байх жишээтэй.
Хүүхдийн эрхээр түрий барьж, нэг өдөр өргөн бариад, маргааш нь дэмжүүлээд нөгөөдөр нь гэрлийн хурдаар батлуулчихсан Нийтийн мэдээллийн тухай хууль яаж ч бодсон чоно борооноор гэгч болсон. Эрх баригч нам удахгүй Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэж ард нийтийн санал асуулга явуулна. УИХ-ыг тарааж, сонгууль явуулах ч сураг чимээ дуулдсаар ирсэн. Эдийн засгийн хямрал, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, жагсаал цуглаан үргэлжлэх нь ч тодорхой байгаа. Энэ мэт олон хүчин зүйлээс эмээсэндээ, улстөрчид амиа хоохойлох гэсэндээ энэхүү хуулийг ийнхүү яаран сандран баталлаа. УИХ-ын дарга ч шүүрэн авч асуудлыг оруулж, батлууллаа. Энэ нь тэдний эрх ашиг нэг гэдгийг илтгээд өгнө. Харин одоо монголчуудын ганц аврал нь Төрийн тэргүүн болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчид хуульд хориг тавих бүрэн эрх нь бий. Эс бөгөөс хуульчид Үндсэн хуулийн Цэцэд өгөх. Цэц эрх баригч намынхаа талд орж Үндсэн хууль зөрчөөгүй гэвэл олон улсын шүүхэд хандах ийм арга зам үлджээ. Мэдээж энэ бүхэнд цаг хугацаа хэрэгтэй. Харин цаг хугацаа биднийг хүлээхгүй. Тиймээс ард нийт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ихээхэн найдлага тавьж, иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгосон эрхийг нь авч үлдэхийн тулд дуу хоолойг нь боомилсон энэхүү хуульд хорих тавина хэмээн найдах л үлдлээ.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ