surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Б.Энхбаяр: Цагдаагийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд 8 хувь эзэлж байсныг 20 болгон нэмэгдүүллээ

Б.Энхбаяр: Цагдаагийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд 8 хувь эзэлж байсныг 20 болгон нэмэгдүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” Төрийн ордонд боллоо.
Ахлагчийг бүх талаар дэмжих, мэргэжлийн түвшинд бэлтгэх, чадавхжуулан хөгжүүлэх, гэр бүл, нийгмийн хамгааллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор 2024 оныг “Ахлагчийн жил” болгосон бөгөөд энэ хүрээнд олон талт ажлыг төлөвлөн ажиллаж байгаагийн нэг нь энэхүү чуулган юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулганд оролцон, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө эрчүүдтэй мөр зэрэгцэн хүчин зүтгэж буй эмэгтэй ахлагч нарт талархал илэрхийлэв.


Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 10 гаруй хувийг эмэгтэй ахлагч нар эзэлдэг
Чуулганаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хөгжилд эмэгтэй ахлагч нарын манлайлал, оролцоо, ахлагч нарт тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замыг ярилцаж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлохыг зорив.
Мөн “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын боловсрол, мэргэжил, нийгмийн байдал, ахлагчийн албаны шинэчлэл” төслийн үр дүн, “Ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр-2027” төслийг хэлэлцлээ.
Чуулганд 500 гаруй эмэгтэй ахлагч оролцсон бөгөөд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр чуулганыг хааж үг хэллээ. Тэрбээр “Салбарт ажиллаж байгаа эмэгтэй албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэхэд манлайлал үзүүлж ажиллахын төлөө байдаг. Цагдаагийн албан хаагчдын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд 8 хувь эзэлж байсныг Засгийн газрын тогтоолоор 20 хувь болгон нэмэгдүүлсэн. Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шүүх шинжилгээний байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдын нэмэгдэл цалин олгохтой холбоотой шийдвэр гарсан.

May be an image of 2 people and text
Эмэгтэй хүн илүү ачаалал авч явдгийг мэднэ. Тиймээс эмэгтэйчүүдийн ар гэр, үр хүүхэд, ажлын ачааллыг бодож, ойлгож хандаж байхыг эрэгтэй дарга нар, эрхэм генералуудаасаа хүсмээр байна. Хууль зүй, дотоод хэргийн салбараас удахгүй эмэгтэй генерал төрнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Чуулга уулзалтаар эмэгтэй алба хаагчдыг чадавхжуулах, тэдний манлайллыг дэмжих, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, соёл, ёс суртахуун, албаны нэр хүндийг дээшлүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцуулахад бодлогын дэмжлэг үзүүлэх саналыг эмэгтэй ахлагч нар гаргав.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1