“Монголын хөрөнгийн бирж” ХК-аас жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон нийтийг уриалж, цан цохих ёслолын ажиллагаа зохион байгуулдаг.
Өнөөдрийн үйл ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “Хаан банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Руфат Алимарданов, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска нар оролцлоо.
Үйл ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ: “Монголын хөрөнгийн бирж жендэрийн эрх тэгш байдлыг хангаж ажиллахыг хөрөнгийн зах зээлийн оролцогч бусад байгууллагууд, бүртгэлтэй хувьцаат компаниуд болон гишүүн компаниуддаа уриалж байна” гэв.
“Хаан банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа: “Тогтвортой хөгжлийн зорилго”-д тулгуурлан дэлхий нийттэй хөл нийлэн алхах, аливаа бизнесүүдийн санхүүжилтэд жендэрийн мэдрэмжтэй шийдвэр гаргах, тэр дундаа ЖДҮ, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, оролцоог хангах, хөгжүүлэх чиглэлд баримталж буй бодлого, шийдлүүдээсээ хуваалцлаа.
Олон улсын санхүүгийн корпорацын суурин төлөөлөгч Руфат Алимарданов:
“Хөрөнгийн бирж бол шууд ба шууд бусаар жендэрийн эрх тэгш байдлыг хангахад тусалдаг онцлогтой газар юм. Учир нь бодлого гаргагч, хөрөнгө оруулагчдыг холбодог. Олон улсын санхүүгийн корпораци нь хөрөнгийн зах зээлийн оролцогч талууд, олон улсын хөрөнгийн биржүүдтэй жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр хамтран ажилладаг. Бид компаниудын санхүүгийн тогтвортой хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлт хөгжилд онцгой үүрэгтэй эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоог хангах хувь нэмрийг үнэлэх нь чухал юм. Зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь ухаалаг хөрөнгө оруулалт. Тиймээс бизнес эрхлэгч та бүхнийг энэхүү зорилгод нэгдэхийг уриалж байна” хэмээн хэлсэн.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска: "Эрх тэгш, хүртээмжтэй эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэхийн ач холбогдол, жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “EQUANOMICS/ ЭКВАНОМИКС” санаачилгыг онцолсон юм.
Энэ өдөр Монголд төдийгүй дэлхийн 118 орны хөрөнгийн биржүүд жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөөх үзэл санааг дэмжин арилжааг нээх цан цохих ёслол үйлддэг. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үнэт цаасны 7,169 дэх удаагийн арилжааг ийнхүү цан цохих ёслолоор эхлүүллээ.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй