Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэргийг мөрдөн шалгах явцад 15 яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас одоогоор 7 яллагдагч хоригдож байгаа талаар АТГ-аас мэдээллээ. Улсын хилээр гарахыг хязгаарласан 19, албан үүргийг биелүүлэхээс түдгэлзүүлэх 5, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 33 яллагдагчид авчээ. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрхий бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоодсон байна. Тэдгээр этгээдүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байгаа талаар АТГ мэдэгдлээ. Мөн “Нэгжлэгийн явцад илэрсэн 630,000,000 төгрөг, 230,000 амвдолларыг хураан авч, эх үүсвэрийг шалгаж байгаа ажээ. Харин нэрсийг зарлах боломжгүй гэлээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир хэрэг бүртгэлт, мөрдөн байцалтын төлөвлөлт, явц үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллах үүрэгтэй. Мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр нийтэд мэдээлнэ гэлээ.
Шалгалтаар дараах эд хөрөнгө, гүйлгээг битүүмжилжээ:
-64 үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцны 61, оффисын 3 талбай
-42 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг
-35 иргэн, 37 хуулийн этгээдийн арилжааны банкин дахь зарлагын гүйлгээг
-4 иргэний 3,2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт зүйл, цаас бондыг битүүмжилсэн байна
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ