“Дүнжингарав” худалдааны төвийн дөрвөн замын уулзварын орчимд 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө их хэмжээний газ алдагдаж улмаар дэлбэрэлт болж, гал гарсан. Уг хэрэгт Улсын ерөнхий прокурорын газраас ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ.
Хэргийг сануулбал, "Дашваанжил Газ" ХХК-ийн жолооч Ч.Р-ийн 15.7 тонн байгалийн хий тээвэрлэж явсан автомашинтай Э.М-ийн унаж явсан Ниссан Патрол макрийн тээврийн хэрэгсэл шүргэлцсэний улмаас цистернээс газ алдагдан 5 минут гаруйн хугацаанд 200 орчим метр газарт тархсан байдаг.
Тэгвэл хэргийн газраас баруун тийш 100 орчим мертийн зайд үл мэдэгдэх шалтгаанаар дэлбэрэлт, гал түймэр үүсэж, үүнээс 1 минут 14 секундийн дараа цистерн дэлбэрч, Sunny town хотхоны хана руу шидэгдсэний улмаас тус хотхон шатсан мөн Онцгой байдлын аврах гал унтраах 063 дугаар ангийн гурван албан хаагч оногдон нас барсан хэмээн мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа юм. Үүнээс гадна мэргэжлийн байгууллагаас замын ойр орчмын 200 метрийн радиуст байсан 22 хүний эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзсэн бөгөөд хүнд зэргийн түлэгдэлтэй 5, дунд зэргийн 2, хөнгөн зэргийн зургаа, толгой эргэж угаартах шинж тэмдэг илэрсэн боловч гэмтэл учраагүй есөн хүн байсан гэж мэдээлсэн.
Эдгээр хүмүүсээс эмчлэгдэж байгаад дөрвөн хүн нас барсан юм. Эд хөрөнгийн тухайд тус галын улмаас тээврийн хэрэгсэл 36, 13-16 давхар орон сууцны барилга 2, гудамж талбай тохижилтын 10 эд зүйл шатаж хохирол учирсан гэж мэргэжлийнхэн тооцжээ.
Улмаар хэрэгт нийт үхлийн шалтгаан тогтоох дөрөв, гэмтлийн зэрэг тогтоох хоёр, эд хөрөнгөд учирсан хохирол тогтоох 7, гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоох 4, хохирогч нарын хувцас, эд зүйлсээс биологийн гаралтай ул мөр илрүүлэх нэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм журам зөрчсөн эсэх талаар 3, нийт 20 шинжээч томилсноос одоогоор 6 шинжээчийн дүгнэлт гараад байгаа аж.
Одоо бусад дүгнэлтүүдийн хариуг хүлээж буй бөгөөд гарсан даруйд оролцогчдод танилцуулах, буруутай этгээдүүдийг Эрүүгийн хуулийн дагуу яллагдагчаар татах, хохирлын тооцоо гаргах, хохирол төлсөн даатгалын компаниудыг иргэний нэхэмжлэгчээр оролцуулах, хэргийн материал бүрэн бүрдсэний дараа төлөвлөгөөг дахин хийж, дутуу ажиллагааг хийх, процессын зөрчлийг арилгах зэрэг арга хэмжээг авна. Нэгдсэн дүгнэлт гуравдугаар сарын 15-нд гарах аж.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй