Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа нь, Монголд бизнес эрхлэгчид, татвар төлөгчид туйлдаж байгаа нь хуулийн муугаас болоогүй. Өндөр татвараар өдөр шөнөгүй холгож, ажилгүйчүүд малчидаа халамжаар тэтгэдэг. Товчхондоо бол сангийн нэрээр хадгалж байгаад сонгуулийн өмнө гаргаад цацчихдаг эсвэл хэдүүлээ тоночихдог улсад сайн бодлого л үгүйлэгдээд байгаа юм. Тэгвэл хоёр асуудлыг товч тодорхой тайлбарлах гээд үзье!!!
НЭГТ... Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хуулийн төслийг УИХ-д өргөн барих сургаар л “хужаагийн цус нөж” ярьсан хүмүүс идэвхжиж, олонхын бүлэг нь ч, засаг дотроо ч хоёр хуваагдаж эхэлсэн. Яагаад? Гадныхан орж ирээд Монголд эзэн суух учраас уу?
Тэгвэл газрыг зуун жилээр эзэмшүүлэх заалтанд шунасан юм бол гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос дүрвээд байх шаардлагагүй биз дээ. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчдаас Монголоос яагаад дүрвэснийг нь, Монголд яагаад орж ирэхгүй байгааг нь асуувал тэс өөр зовлон ярина. Бодлого боловсруулагчдын “орон, гаран” шийдвэр, хувийн хэвшлээ байнга барьж аваад зоддог байдал чинь гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж, ичээдэг шүү л гэх байх. Хувийн хэвшлээ дээрэмддэг, өмч хөрөнгийг нь өчиггүй булаадаг улсад хэн хөрөнгө оруулах билээ. Тэгэж байтал иргэд нь “цус нөж” яриад гүйчих нь. Дүүрчихсэн тэнэг биш бол тэгж хөрөнгөө алдах хүн байхгүй. Сүүлийн жилүүдэд Монголд гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх нь бүү хэл дотоодын хөрөнгө оруулагчид нь дүрвэх дээрээ тулаад байна. Тиймээс хөрөнгө оруулалтын хуулийг “цус нөж”, “Хятад, Монгол” хадууралгүй сайтар боловсруулах нэн шаардлагатай байгаа юм. Одоо манай улсад “Рио Тинто”-гоос өөр гуравдагч орны хөрөнгө оруулалт байна уу?
ХОЁРТ... Хүний хувийн эзэмшлийн газрыг булаагаад, барьсан байшинг нь нураагаад байхаар хэн сайн татвар төлөгч болох вэ?
“Надад дийлдэхгүй байна, миний үгэнд орохгүй байна” гэж хувийн хэвшлийнхнийг дарамталдаг дарга нар олон болсон байна. Эрх зүйт төр байгуулж байгаа ухаантай юм бол хуульд нийцсэн, нийцээгүй, хулгай хийсэн, хийгээгүй гэж л ярих хэрэгтэй. Түүнээс биш үнэтэй авсан өмчийг төрийн нэр барьж үнэгүй дээрэмдэх бол хууль бусаас гадна ёс бус эрээ цээргүй үйлдэл юм.
Төр өөрөө өмчөө зарахаа зарж, хувьчлахаа хувьчилчихаад дараа нь "хууль бус хөрөнгө" гэж цоллоод хурааж аваад байвал төрийн бодлого, шийдвэр яаж хэрэгжих вэ? Дараа нь энэ үеийн эрх баригчдын бодлогыг алдаа, дутагдалтай байсан гэж буруутгах нэгэн гарч ирнэ. Тэр үед хэн татвар төлөгчдийн хохирлыг барагдуулах вэ?
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ