Япон улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан Шимизү Такэнори Суруга Монголын хэрэгтэй Япон хөрөнгө оруулагчыг холбогдуулж, харлуулан бичиж байгаа нь хоёр улсын хоорондын дипломат харилцаанд нөлөөлж магадгүй талаар мэдэгдэл хийжээ.
Тэрбээр, "Миний бие Монголын сүүлийн үеийн мэдээг харж байхад сэтгэл сэрдхийлгэм зүйл болж буйг хараад хэдэн үг хэлэхээр шийдэв. Монголд сонгууль дөхөхөөр худал мэдээлэл тарааж хүний нэр хүндийг сэвтээн, харлуулдаг бохир соёл хөгжиж буй бололтой. Үүнийг гүйцэтгэж буй хүмүүс эхнээсээ л үүнийг муу санан хийж буй тул иймэрхүү хар пи-арт итгэхгүй байх нь чухал. Юм ойлгодог монголчууд надаас түрүүлээд ийм бодолтой болсон биз ээ.
Гэвч иймэрхүү байдлаар бусдыг харлуулахдаа япон хүний нэрийг ашиглах болбол сайтар нягталж байхгүй бол дипломат харилцааны шинжтэй асуудал болж болохыг онцлох нь зүйтэй. Сүүлийн үед, Монголын улс төр, нийгмийн сүлжээнд Суруга Монголын хэргийн талаар хэдэнтээ дурдах болжээ. Чингэхдээ хөрөнгө оруулагч, Японы парламентийн доод танхимын гишүүн асан Таками Юүичи тухайн үеийн Суруга Монголын захирал болох Хараг хөөн зайлуулахын тулд түүний буусан зочид буудлын өрөөнд марихуана оруулан баривчлуулсан хэмээн хамаатуулан бичжээ.
Миний бие тухайн үед Монголд суугаа Элчин сайд байсны хувьд бусдад гүтгүүлэн баривчлагдсан Хара захирлыг суллуулахын тулд ихэд хичээл чармайлт гаргасан билээ. Тиймээс Таками Юүичи уг хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгийг итгэлтэй хэлж чадна. Монголд хайртай Таками Юүичи Монголын хөгжилд нэмэр болох үүднээс Монголтой холбоотой бизнест хөрөнгө оруулж ирсэн нь үнэний дээр зөвхөн бизнес ч биш Тужийн нарсны ойг нөхөн сэргээхэд зориулж, сая илүү мод тарих хөрөнгө, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, Монголын тухайн үеийн Байгаль орчны сайдаас хожим нь сайшаал талархал хүлээж байсан хүн юм. Энэ хүний Сүрүга Монголд оруулсан хөрөнгө оруулалт гэдэг нь Жапан Таунд нэг байр худалдан авсан төдий агаад Суруга компани Монголд бизнесээ эхлүүлж байсан үеэс хөрөнгө оруулж хувьцаа эзэмшсэн хүн огтхон ч биш.
Гэвч харамсалтай нь, Суруга Монголтой шууд холбоогүй бөгөөд Монголын хөгжлийн төлөө эрмэлзэн ажиллаж ирсэн хүний нэр хүндийг ингэж хялбархан сэвтүүлж байгаа нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл мөн. Энэ нь нөгөө талдаа, Хара захирлыг хутгасан ийм муухай хэрэг Монголд гарч байсныг дахин сануулахын сацуу үүнд ямар ч хамааралгүй Такамид хэргийн бурууг тохох гэж оролддог аймаар улс орон гэсэн сэтгэгдлийг бий болгоно. Энэ бүхний дүнд, эдгээр үйлдэл нь Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй япончуудад сөрөг нөлөө үзүүлэх вий хэмээн миний бие үнэхээр санаа зовж байна.
Ардчилсан улсад үг хэлэх эрх чөлөө бүхнээс чухал боловч үүнийг буруугаар ашиглаж болохгүйн дээр энэ нь бусдын эрхийг зөрчиж болохгүйг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэрэгждэг гэдгийг онцолмоор байна. Монголчуудын эв нэгдэл, Монгол Улсын хөгжил цэцэглэлийг хүсэн ерөөе.
Япон улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан Шимизү Такэнори" гэжээ.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Дархан аварга А.Сүхбат хулгайн ан хийхийг завджээ
2024.10.28 14:40
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна