surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ж.Ганбаатарын охин Г.Хүслэнгийн Камдер ХХК-ий талаарх баримт

Ж.Ганбаатарын охин Г.Хүслэнгийн Камдер ХХК-ий талаарх баримт

Канад Улсын Торонто хотноо дэлхийн 130 орны төлөөлөгч оролцдог уул уурхайн томоохон "PDAC 2024" чуулган болж байна. Тус чуулгад УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцож буй. Тэгвэл цахим орчинд УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг “Өөрийн охиноо төрийн зардлаар дагуулан очиж оролцуулсан, сайдын охиноос өөр ажил хийх хүн УУХҮ-ийн яаманд байхгүй юу” гэх мэт шүүмж хүчтэй өрнөж байна. 

Түүнчлэн  5169038 регистрийн дугаартай алдарт хэргийн магнат  “Камдер” ХХК-ийг Ж.Ганбаатарын эхнэр Батсүхийн Хишигжаргал, охин Г.Хүслэн нар хамтран эзэмшдэг. Эл компанитай холбоотой мартаж болохгүй зарим ноцтой баримтыг дэлгэн танилцуулъя

АВТОБУС – 3 БААЗЫН ХАШААНД КАМДЕР ХХК ЭЗЭН СУУСАН НЬ 
   УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хэл аманд өртөөд буй 25 давхар орон сууцнууд нь СБД-ийн 3-р хороо буюу хуучнаар “Автобус-3” баазын хашаа. Ж.Ганбаатар энэ газрын эзэн болсон түүх нь их ээдрээтэй. Тодруулбал, НИТХ-ын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2015 оны 28 дугаар тоот тогтоолоор “Автобус-3” баазын 2.5 га газрыг 80 автобусны гараж, конторын барилга, үйлдвэрийн байр, сэлбэгийн склад зэрэг найман барилга, байгууламжтай нь хамт дуудлага худалдаагаар хувьчлахаар болсон. Тус тогтоолуудад “Автобус-3” баазын барилга байгууламж болон 2.5 газрыг худалдах доод үнийг 26.4 тэрбум төгрөгөөр тогтоож тусгасан байдаг. Ингээд 2015 оноос хойш 2019 оны арваннэгдүгээр сарын 8-н хүртэл 30 удаа дуудлага худалдаа зохион байгуулсан ч иргэн, аж ахуйн нэгжүүд оролцоогүй байгаа юм. Гэтэл 2020 оны зургадугаар сарын 3-нд буюу сонгуулийн өмнөхөн дахин дуудлага худалдаа зохион байгуулахдаа доод үнийг нь 10 тэрбум төгрөгөөр бууруулж, 15.8 тэрбумаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, зарах үнээ 10 тэрбум төгрөгөөр хямдруулсан гэсэн үг. Ингэж дуудлага худалдаанд “Камдер” ХХК-иараа оролцон өөрийн эзэмшилд авсан байдаг. Уг нь бол НИТХ-ын анхны тогтоол ёсоор “Автобус-3” баазын 2.5 га газрыг 26.4 тэрбум төгрөгөөс дээш хамгийн өндөр үнэ хэлсэн иргэн, аж ахуйн нэгж худалдаж авах ёстой байв. 


КАМДЕР ХХК-НИЙ ЭЗЭМШИЖ БУЙ ГАЗРУУД 
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, түүний эхнэр Б.Хишигжаргал, түүний охин Г.Хүслэн нарын хамтран эзэмшдэг “Камдер” ХХК Баянзүрх дүүргийн 26-р хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно 2.1 га газар эзэмшдэг. 2059 оны арваннэгдүгээр сарын 8-н хүртэл эзэмших эрхтэй. Энэ газар дээр “Энканто таун-1” хотхон, Оргил супермаркет, “Энканто” спорт цогцолбор байрладаг. Тэрбээр өнгөрсөн жил энэ газрынхаа модыг тайрч, барилга барих ажлаа эхлүүлсэн ч өдгөө иргэдийн бухимдалтай тулгараад буй. Эл газрыг хотын дарга асан Д.Сумъяабазар олгож байсан нь баримтаар ил болсон. 


- ХУД-ийн 19-р хороонд 1.7 га газар эзэмшдэг. 2036 он хүртэл эзэмших эрхтэй. Энэ газар дээр “Оргил-Шилтгээн” хотхон баригдсан. 
- ХУД-ийн 7-р хороонд 7189м2 газар эзэмшдэг бөгөөд 2059 он хүртэл эзэмших эрхтэй. Энэ газар дээр “Энканто оранж таун” цогцолбор хотхон, Оргил супермаркет баригдсан. 
- БЗД-ийн 12-р хороонд 4492м2 газар эзэмшдэг. 2059 он хүртэл эзэмших эрхтэй. Энэ газар дээр “Оргил” үйлчилгээний төв баригдсан. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1