surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ДУНДГОВЬ: УОК-оос 7000 малчин өрхөд хүнсний тусламж үзүүлж байна

ДУНДГОВЬ: УОК-оос 7000 малчин өрхөд хүнсний тусламж үзүүлж байна

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр 135 сумын 116000 малчин өрхөд 1700 тонн хүнсний бүтээгдэхүүн, гурил, будаа, бусад тусламжийг олгохоор шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрээр Дундговь аймгийн 7000 малчин өрхөд 70 тонн гурил, 35 тонн цагаан будаа хуваарилсныг аймгийн төвдөө татан авч, нэг өрхөд 10 кг гурил, 5 кг цагаан будаа өгөхөөр 15 суманд хуваарилж байна.

Тус аймгийн Эрдэнэдалай сум хамгийн олон, Баянжаргалан сум хамгийн цөөн малчин өрхтэй. Тодруулбал, Эрдэнэдалай суманд 1122, Сайнцагаан суманд 912, Өлзийт суманд 615 малчин өрх байдаг бол Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил, Говь-Угтаал сум 240-287 малчин өрхтэй. Харин бусад сумдын хувьд малчин өрхийн тоо 300-600 хүртэл байна.

2023 оны жилийн эцсийн мал тооллогоор дээрх малчин өрхүүд 3,6 сая гаруй мал тоолуулсан бол аймгийн нийт нутгаар орсон цас, зудын нөлөөгөөр 3 дугаар сарын 11-ний байдлаар 189794 мал хорогдоод байна. Тодруулбал, 18150 адуу, 85053 хонь, 83100 ямаа, 3176 үхэр, 315 тэмээ хорогджээ.

Дээрх малчин өрхүүдийн хувьд ахуйн асуудал хүндэрч, мал олноор хорогдож, орлого байхгүй, сэтгэл санааны хувьд хүнд байгаа юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос малчдад өгч буй хүнсний бүтээгдэхүүн, гурил, будаа, бусад тусламж дэмжлэгийг аймаг, сумын Онцгой комисс ийнхүү зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1