Дорноговь аймгийн төв Сайншанд хотыг бүрэн камержуулахаар орон нутгийн өмчийн 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлажээ. Энэ талаар Дорноговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Алдархишиг мэдээлэл өгөхдөө "Өнгөрсөн онд аймгийн болон сум дундын прокурорын газраас зарим төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор нийт 12 судалгаа, 8 шалгалт хийж, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн холбогдох арга хэмжээг авч ажилласан.
Тухайлбал, хүүхэд хохирсон болон хүүхэд холбогдсон хэргийн шалтгаан нөхцөл, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, гэмт хэргийн хохирогч болж болзошгүй эрсдэлтэй хүүхдүүдийн судалгаа зэргийг хийж урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар 66 аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд прокурорын мэдэгдэл бичиж, холбогдох арга хэмжээг авахуулсан" гэв.
Нийслэлийн прокурорын газраас Дорноговь аймагт 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, иргэн Г.Гантулгад Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн юм.
Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын орон сууцны хорооллын байрнаас хичээлдээ явахаар 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан.
Охиныг эрлийн багийнхан гурав хоног хайж, цогцсыг нь олсон байдаг. Тодруулбал, эрлийн багийнхан 12 настай охины цогцсыг Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлээс олж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон юм.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ