Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2024.03.12) Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын (ЕАБХАБ) Ардчилсан институц, хүний эрхийн албаны ахлах зөвлөх Владимир Мисев, зөвлөх Горан Петров нарыг хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болон Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмын хүрээнд санал солилцсон юм. Уулзалтын эхэнд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, парламентын чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоогоор хослуулан явуулах, Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох талаар хууль зүйн болон практик үндэслэлүүдийг товч танилцуулав.
Тэрбээр, эдгээр өөрчлөлт нь төрийн бодлогын тогтвортой байдлыг хадгалах, ард түмний төлөөлөл бүхий хууль тогтоох дээд байгууллагын чадамжийг сайжруулах, хяналт тэнцлийг хангах, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлэх томоохон шинэчлэлийн эхлэл хэмээн тодотгосон юм. ЕАБХАБ нь гишүүн орнуудад болж буй сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт хийх, сонгуулийн болон хүний эрхийн байгууллагад техникийн тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, холбогдох сургалт, семинарыг зохион байгуулах зэргээр хууль сахиулах ёсыг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг.
Уулзалтын үеэр ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны ахлах зөвлөх Владимир Мисев, шинэчилсэн зохицуулалтаар шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь, тэдний улс төрийн оролцоог хэрхэн хангасан талаар тодруулж, сонгуулийн бүсчилсэн тойргийн хүрээнд олон улсын сайн туршлагуудаас санал солилцлоо. Мөн олон нийтэд сонгуулийн хууль тогтоомжийг таниулах, сонгуулийн үйл явц, үр дүнгийн талаар ил тод мэдээлэх, сонгууль зохион байгуулахтай холбоотой судалгаа, арга зүйн хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах талаар уулзалтад оролцогчид санал нэгдэв.
ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны төлөөлөгчид манай улсад ажиллах үеэрээ сонгуулийн үйл ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэх, ажиглалт хийх, олон улсын сайн туршлагуудаас солилцох, эрх зүйн шинэчлэлийг хүртээмжтэй хэрэгжүүлэхэд дэмжин ажиллах зорилгоор төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, зарим улс төрийн намуудын төлөөлөлтэй хамтран уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар товлоод байгаа аж. Ташрамд дурдахад, манай улс 2012 онд ЕАБХАБ-ын 57 дахь гишүүн болж элссэнээс хойш тус байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албатай олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлсээр иржээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн