АНУ-ын инфляц хоёр сар дараалан шинжээчдийн таамгаас давж эрчимжсэнээр Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулахад болгоомжтой хандахаар байна.
Алтны үнэ Нью-Йоркийн Хөрөнгийн биржид нэг хувиар буурч, унц нь 2161 ам.доллар боллоо. Өнгөрсөн баасан гарагт алтны үнэ 2195 ам.доллар болж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрээд байсан юм.Харин газрын тосны үнэ дөрвөн өдөр дараалан унаад байсан ч эргэн сэргэлээ. OPEC газрын тосны гарцаа бууруулах бодлого баримталж байгаатай зэрэгцэн АНУ-ын нөөц буурсан тайлан гарснаар хоёр хувиар унаад байсан WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь эргэн 78 ам.доллар дөхөөд байна.Үүнээс гадна Нью-Йоркийн Хөрөнгийн биржид мягмар гарагийн байдлаар шоколадны гол түүхий эд болох какаоны фьючерс ханш анх удаа 7000 ам.доллар давж, шинэ дээд түвшинд хүрээд байна. Уур амьсгалын өөрчлөлт, какаоны модны насжилт зэрэг асуудлаас болж энэхүү түүхий эдийн нийлүүлэлт буурах төлөвтэй байгаатай холбоотойгоор үнийн өсөлт цаашид үргэлжлэх төлөвтэй байна .
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй