Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах зорилгоор Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй 4-н эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өглөөний 07:00-10:00 цаг хүртэл, хойд чиглэлд зорчих эгнээг 3, урд чиглэлд зорчих эгнээг 1, оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд 3, урдаасаа хойшоо явах чиглэлд 1 эгнээ болгож, зорчих хөдөлгөөнийг түр өөрчлөн зохион байгуулах ажлыг эхлүүлэн өчигдрөөс /2024.03.13/ хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл хотын дарга Х.Нямбаатар мэдээгүй шахам юм ярьж, галыг өөрөөсөө түлхэв. Туршаад мурьдаг нь Х.Нямбаатарын гэм биш зан болчихоод буй. Өөрөөр хэлбэл Х.Нямбаатарын зөвшөөрөлгүй тээврийн цагдаагийн газар туршилт хийж үзсэн бололтой.
Сонирхуулахад тэрбээр урд Хууль зүйн сайд байхдаа хариуцлагагүйгээр мэдэгдэл хийж, өдгөө нүүрсний хэрэгт шалгагдаж буй Д.Наранхүүд пластик гэх хоч зүүлгэж байсан. Тодруулбал “Оргон зайлаад пластик мэс засалд орж, зүсээ арилгасан Д.Наранхүү гэгчийг баривчиллаа” гэж цээжээ дэлдсэн ч өнөөх хэрэгтэн нь өтөлж зутарсан болохоос ямар ч зүсээ хувилгах оролдлого хийгээгүй ирсэн. Хэдий гэмт хэрэгтэн байж болзошгүй ч хууль ярьдаг, хууль баталдаг хүн яаж хүний нэр төрд халдаж, хүний эрхийг зөрчсөнийг бид харсан.
Энэ удаа тэрбээр тээврийн цагдаагийн газраа олны хэл ам руу түлхээд арьсаа хамгаалж байгаа бололтой.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ