Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз, Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Дэд ерөнхийлөгч Тереза Червинска, Сангийн сайд Б. Жавхлан, нар “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн эхний шатны 54.4 сая еврогийн зээл, буцалтгүй тусламжийн хэлэлцээрт өчигдөр гарын үсэг зуржээ.
Тус хөтөлбөрт Европын Холбооны Хөрөнгө Оруулалтын Буцалтгүй Тусламжийн сангаас нийт 19.5 сая евро олгож байгаа ба эхний шатанд 9.5 сая евро ийнхүү орж байна.
Европын Холбооны Банкнаас олгож буй санхүүжилтээр аймаг, сумдын дэд бүтцийг сайжруулах, худалдааг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулалтыг дэмжинэ.
Тухайлбал бохир ус цэвэрлэх байгууламж барих, худалдан авахуйц үнэ өртөг бүхий орон сууц барих, сургууль, эмнэлэг зэрэг нийтийн өмчийн барилгуудын эрчим хүчний хэмнэлтийг сайжруулахад зарцуулна.
Үүнээс гадна үерээс хамгаалах байгууламж болон борооны ус зайлуулах байгууламжийг сайжруулах, нийтийн барилга байгууламжид нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ.
Мөн орон нутгийн тогтвортой хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, бэлчээрийн даацыг бууруулахад чиглэсэн тогтвортой мал аж ахуйн дадал бүхий малчдыг дэмжих юм хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газраас мэдээллээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн