"Беларусийн 2020 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Александр Лукашенко үнэмлэхгүй ялалт байгууллаа" гэх мэдээллийн дараа тус улсын түүхэнд урьд өмнө нь гарч байгаагүй эсэргүүцлийн жагсаал болсон.
Тодруулбал,1994 оноос хойш Беларусийн төрийн эрхэнд Александр Лукашенко сууж байгаа ба тус улсын 2020 оны сонгуулийг будлиантай болсон хэмээн сөрөг хүчний гол өрсөлдөгч Светлана Тихановская мэдэгдсэн юм. Иймд Беларусийн нийслэл Минск төдийгүй тус улсын 20 гаруй хотод иргэд сонгуулийн үр дүнг эсэргүүцэн, А.Лукашенког Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа нэн даруй огцрохыг шаардсан нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн юм.
Харин дэлхийн ихэнх улс орнууд беларусьчуудын эсэргүүцлийг дэмжиж, А.Лукашенког тус улсын Ерөнхийлөгч гэж үзэхгүй хэмээн мэдэгдсэн. Тухайлбал, Европын холбоо, АНУ, Герман зэрэг олон орон А.Лукашенког хүлээн зөвшөөрөөгүй юм. Тэгвэл Беларусийн Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2024.03.15/ хүрэлцэн ирсэн байна. Харин түүнийг "Чингис хаан" нисэх онгоцны буудалд ирэхэд нь манай тал "хадаг сүү"-тэй угтаж авсан талаар Беларусийн төрийн мэдлийн “Belta” агентлаг мэдээлжээ. С.Ф.Алейникийг дагалдан Беларусь Улсын Аж үйлдвэрийн орлогч сайд, Хөдөө аж ахуй, хүнсний орлогч сайд болон бизнесийн 20 гаруй төлөөлөгчид яваа талаар албаны мэдээлэлд дурджээ.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ