Өнгөрсөн тэмцээнд түрүүлсэн ёкозүна Тэрүнофүжи нурууны гэмтлийн улмаас Хаврын тэмцээнийг өнөөдрөөс орхиж байна. Аварга энэ тэмцээний дөрөв дэх өдрөөс эхлэн маэгашира цолтнуудад 3 дараалан ялагдаж, 3 кинбоши алдсан. Ёкозүна цолтон эхний 6 өдөрт 4 унаж байсан тохиолдол өмнө нь 1966 оны Кюүшюү башёд ёкозүна Точинокайгаас хойш 58 жилийн дараа тохиож байгаа юм. Түүний багш Исэгахама ояката сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Аварга өвдөгний гэмтлээ сэдрээсэн үү?
Үгүй, нуруу. Хүч ер гарахгүй байна гэж хэлсэн. Сэтгэл санаагаа чангалаад барилд гэж хэлсэн ч болохгүй нь гэж байсан.
Бага багаар муудав уу, эсвэл гэмтэв үү?
Угаасаа байдал муу байсан. Тийм болохоор бэлтгэл хийж чадаагүй. Их өвддөг. Өнгөрсөн тэмцээний үеийнхээс муу байсан. Чадах бүхнээ хийсэн ч болсонгүй.
Нэгдүгээр сарын тэмцээний ядаргаа гараагүй юм болов уу?
Ядаргаа хуримтлагдсан байгаа. Гэмтлээ эдгээх, бэлтгэл хийх гээд манай бөх хамаг чадлаараа хичээн зүтгэж байгаа.
Цаашдаа яах вэ?
Тойргийн барилдаан хүртэл бэртлээ гайгүй болгох тал дээр ажиллана. Ядаж дохёнд гарах ёслол хийж чаддаг болох хэрэгтэй байна. Дасгал сургууль хийж, булчин нэмэгдүүлэхээс өөр арга алга. Ингэж байж өвчин нь дарагдвал ч...
Мэс засал хийлгэх үү?
Хагалгаанд орчихвол эсрэгээрээ барилдаж чадахгүй болно. Эдгээх цаг гарахгүй. Дахиад ясны хэлтэрхий илэрвэл авахаас өөр аргагүй болно. Маш хэцүү байдалтай байгаа.
Зуны тэмцээнд барилдах уу?
Мэдээж барилдахын төлөө ажиллана.
Могой жилийн наадмын өнгө /ҮНДЭСНИЙ БӨХ/
2025.07.07 09:00
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ