ОХУ-ын 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэн, саналын хайрцагийг дэлбэлэх, ногоон өнгийн будаг асгах зэрэг хэргүүд санал хураах өдрөөс эхлэн гарчээ. Ногоон будгийг Оросын сэтгүүлчид болон сөрөг хүчний зүтгэлтнүүдэд, ялангуяа Путины хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Кремлийн шүүмжлэгч талийгаач Алексей Навальный руу халдахад ашиглаж байсан. Түүнийг 2017 онд засгийн газрын эсрэг томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсны дараа Навальныйруу цагдаа нар антисептик ногоон будаг цацаж зүүн нүдний харааг нь гэмтээж байсан удаатай. Үүний адил эсэргүүцэгчид эрх чөлөөгөө алдсанд дургүйцан, ногоон будгаар эсэргүүцлээ илэрхийлж байна.
ОХУ-д Ням гариг хүртэл гурав хоногийн хугацаанд санал хураалт явагдана. Путинд өрсөлдөгч байхгүй тул үр дүн нь тодорхой юм. Москвад үдээс хойш гэхэд сонгуулийн ирц 23 хувьд хүрсэн гэж төрийн мэдлийн хэвлэлүүд мэдээлэв. "ТАСС" агентлагийн мэдээлснээр эсэргүүцэл үзүүлж буй ихэнх хэрэг Москва, Оросын өмнөд хэсгийн Воронеж, хойд Кавказын Карачай-Черкес муж дахь сонгуулийн хэсгийн хороодод гарсан байна. "BBC" агегтлаг Орос даяар болсон зургаан хэргийн дүрс бичлэгийг шалгасан ба Санкт-Петербургийн сонгуулийн хэсгийн ойролцоо нэгэн эмэгтэй шатахуунтай бөмбөг шидэж буй бичлэг ил болжээ. Украины эзлэгдсэн бүс нутгуудад санал хураалтыг хэрэгжүүлсэн ба Скадовск хэмээх жижиг хотод сонгуулийн байрны хогийн саванд гар хийцийн төхөөрөмж дэлбэрсэн ч хэн ч гэмтээгүй аж. Эсэргүүцэл үзүүлсэн найман хүнийг баривчилсан боловч албаныхан уг үйлдлүүд нь Путиныг эсэргүүцсэн жагсаал мөн эсэхийг мэдэгдээгүй байна. Сонгуулийн хорооны дарга Элла Памфилова эсэргүүцэгчдийг "хог новш" гэж тодорхойлж, хайрцгийг будагч бодисоор эвдсэн хэргээр саатуулагдсан хүмүүсийн зарим нь мөнгөний төлөө хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэжээ. Тэд таван жил хүртэл шоронд хоригдож магадгүй юм.
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ