Бүх оддын барилдаан амжилттай зохион байгуулагдлаа. Эл барилдаанд үзэгчдээс хамгийн өндөр санал авсан шилдэг 14 хүчтэн хоёр баг болон тойргоор барилдав. Даян аварга Н.Батсуурь өөрийн багт Монгол улсын гарьд Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Зоригбаатар, улсын начин Д.Амарсайхан, Э.Сумъяабат, Э.Батмагнай нарыг багтаасан. Уг барилдаанд хүчирхэг зүүн хөлт, улсын залуу гарьд Ц.Бямба-Отгон онцгой барилдаануудыг үзүүлж, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай нарыг өвдөг шороодууллаа.
Ц.Бямба-Отгон удаан хүлээсэн үзэгч дэмжигчдийнхээ итгэлийн хүлээг тайлж, энэ өдөр тасралтгүй 50 даваа аваад байсан О.Хангай аваргыг давж, шуугиуллаа. Түүнээс гадна даян аваргын багт улсын заан Б.Бат-Өлзий тав барилдан дөрөв давж үүргээ биелүүлсэн бол энэ багийн энэ өдрийн онцлох бөх бол Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат улсын начин Э.Батмагнай байлаа.
Ардын хувьсгалын 100,101 жилийн ойгоор аймгийн заан цолноос,тунаж барилдан улсын начин цол хүртсэн Э.Батмагнай нь Алтан цомын тойргийн барилдаанд амаргүй өрсөлдөгч гэдгээ ахин баталлаа. Энэ цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж буй шилдгийн шилдэг арван дөрвөн хүчтэнээс хурдаараа, хүчээрээ ч илүүрхэж барилдах ирээдүй түүнд байна. Э.Батмагнай нь Монгол үндэсний бөхийн бүх цаг үеийн түүхэн дэхь хамгийн хурдан барилдааны рекордыг шинэчлэн тогтоосон. Тэрбээр анхдугаар Алтан цомын барилдаанд Өвөрхангай аймгийн арслан Т. Довчинсэмбээг нэг секундэд хаяж байсан билээ.
Үнэхээр л үзэх юмтай. Хариад ярих зүйлтэй даанч сайхан Алтан цомд даян аваргын багт багтсан даанч тасархай хөвгүүд.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ