БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар өнгөрсөн оны нэгдүгээр сар /2023.01/-д Ким Жун Гү томилогдон ирсэн. Тэгвэл БНСУ-ын Засгийн газраас 1 жил 3 сар орчмын дараа "гишүүнчлэлийн өргөдлийг будлиантуулсан" гэх шалтгаанаар түүнийг солих шийдвэр гаргасныг Солонгосын Yonhap агентлаг мэдээллээ.
Тодруулбал Гадаад харилцааны яам өнөөдөр /2024.03.18/ Төрийн захиргаа, аюулгүй байдлын яамны Олон улсын захиргааны хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Чой Жин Воныг Монгол Улсад суух Элчин сайдаар томилсон тухай мэдээлэв. Энэ үеэр “шинэ Элчин сайд Чой нь төрийн албаны 38 дахь удаагийн шалгалтаар төрийн албанд орж, улмаар 1998 онд тус улсын Гадаад хэргийн яаманд шилжин ажилласан байна.” гэдгийг онцлов.
Түүнчлэн одоогийн Элчин сайд Ким Жун Гү 2022 оны арванхоёрдугаар сар /2022.12/-ын сүүлчээр Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон. Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний бүрэн эрхийн хугацаа ихэвчлэн 3 жил орчим байдаг ч томилогдсоноос хойш ердөө 15 сарын дараа солигдож буй нь хугацаанаасаа эрт солигдсон гэж явдал хэмээн үзэж байна. Түүнчлэн Элчин сайд Ким Жун Гүг "намын гишүүнчлэлийн өргөдлийг будлиантуулсан" хэрэгт буруутган ийнхүү сольжээ. Тодруулбал, “Яллагдагч Чо Сон Юнд Вьетнамын дайны ахмад дайчдын нэрсийн жагсаалтыг өгсөн нөхцөл байдлын улмаас шалгаж байна" гэв.
Эх сурвалж: Yonhap
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ