Сүхбаатар, Дорнод гэсэн тал хээрийн бүсэд онц аюултай байгалийн үзэгдэл болж, их хэмжээний цас орж, улс орон даяар түгшиж байв. Гэтэл сонгуулийн сурталчилгаагаа хийхээр анаж байсан намууд “эх орон”, “малчид минь”, “дэлхийд ганцхан нүүдэлчин соёл” минь гэх уянгын халилтай сарын турш түм түжигнүүлж, шоугаа ч хийж амжлаа. Үнэхээр зуд зулагтай байгаа.Гэхдээ 21 аймаг тэр чигтээ зудын аюулд өртөөгүй. Өртсөн мэт харагдуулж, бүхэл бүтэн акц хүртэл өрнүүлсэн гэж харагдаж байна. Монгол улсад өвөлдөө 1.4- 3 сая хүртэлх мал хорогддог. Тэгэхээр энэ өвлийн зуд бол хэвийн үзэгдэл байсан гэсэн үг. Сонгууль дөхсөн тул санаатайгаар зудын асуудлыг олон нийтийн анхааралд авчирч орон нутгийн сонгогчдоо услаад авлаа.
Зарим нь машин чирч, машин асааж, өөр зарим нь гарын бэлэг, өвс тэжээл тарааж бишгүйдлээ малчдаа дэмжлээ. Малчны зээл яриулж, зовлон тоочуулж, шидэт саваатай юм шиг хүүхэд хөгшчүүлийн мөрөөдөл асууж хэмжээ хэмжээндээ танигдах ажлаа хийж, би нэр дэвшинэ шүү гэсэн далд мессэжийг айл бүрт дуулгаад ирлээ.
Татвар төлөгчдийг халааснаас хүчиндэх шахам цуглуулсан 15 тэрбумаар хийсэн ажил, гавьсан гавъяагүй сумын удирдлагуудад машин тарааж, өвөлжилтийн бэлтгэл хангаагүй залхуу малчдынхаа зээлийн асуудлыг шийдэж, малчины хот тойрон сонгуульдлаа. Одоо хангалттай. Хэт зохиомол зудаар иргэдийн тархийг угааж, татвар төлөгчдөө хүндрэлд оруулж байна.
Ирэх найман сараас инфляци хоёр орон тоотой тоо руу шилжиж, эдийн засаг өмнөх онуудаас илүү дордоно гэж мэргэжлийнхэн сануулж байгаа бол өнөө маргаашаа бодсон улс төрчид, малчдын зохиомол зудын шоу үргэлжилсээр сонгуулийн бараа үзэх нь. Аливаад хэрсүү байх ухаанаа гээж, сошиалаар ажлаа хийдэг Засгийн газар сарын турш улсын төсвөөр тоглолт хийж, сонгуулийн төсвөө бүрдүүлээд амжлаа. Хандивт нэгдэж буй Хятад, Америк, Австрали зэргүүд орнууд бол манай улсыг үнэхээр л зудтай гэж харж, хүлээж авч байгаа. Гэтэл тогоон дотроо байдал тийм биш байна. Арчаатай, амьжиргаатай малчид нь төлөө аваад завгүй байхад төрийг бэлэн мөнгөний машин гэж хардаг малчдын бүхэл бүтэн давхарга хүртэл үүсчээ. Эл давхаргыг ашиглаад “ЗУД”-аар шоу хийж, сонгуулиар хийсэн гавъяагаа цоллох л үлдлээ.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ