УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2024.03.20/ боллоо. Энэ үеэр Зам тээврийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Г.Ганболд нар ам муруйж, бие биенээ шүүмжлээд авлаа. Сонгууль дөхөөд хэн хэн нь тойргоодоо гүйгүүл морь шиг сэвэлзсэн хоёр гишүүн орон нутгийн салхиа гүвж амжаагүй ордонд саатсан амьтан шиг үлгэн салган тайлан тавьж муудалцлаа.
УИХ-ын гишүүн Г.Ганболд : Тайланг харахад Шилэн дансны хэрэгжилтээс эхлээд олон үзүүлэлт тэглэсэн байна. Хүний эрхийн үндэсний комисс тайлангаа ирүүлээгүй, Байгаль орчин аялал жуулчлалын яамны нэг мэдээлэл ирээгүй гээд 0 тавьчихаж. Шүүхийн ерөнхий зөвлөл мэдээллээ ирүүлээгүй гээд мөн баахан 0 тавьчихаар засаглал чинь муу байна гээд нийгэмд сөрөг мэдээлэл болох юм биш үү. Өнгөрсөн жилийн мэдээллээ копидоод тавьчихсан гээд тайлбар дээр нь байна...
Зам тээврийн сайд С.Бямбацогт : Зам тээврийн салбар 2023 онд өндөр өсөлттэй гарсан. Монгол Улсын эдийн засаг 7 хувь өссөн байхад зам тээврийн салбар 73 хувийн өсөлттэй гарсан. Уул уурхайн салбар 30 гаруй хувийн өсөлттэй байсан. Ажлаа сайн хийчихлээ, өсөлт сайн гарлаа, үнэлгээ сайн гарсан гэж бодоод байтал муу байх юм...
Сайд гишүүн хоёрын ам муруйсан шалтгаан нь бие биенээ дүгнэж, манай, танай болж талцчих гээд байдагтай нь л холбоотой. Монгол улс сүүлийн гурван жил “Зам тээврийн хөгжил”, “Там тээврийн хөгжил” болох зам руугаа явсныг Г.Ганболд гишүүн шүүмжлэх нь зөв ч “Өөрөө юу гийгүүлсэн бэ” гэдэг асуулттай тулгарч болох юм. Өөрөөр хэлбэл хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэгчийн үлгэр болов.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ