Шатахууны нөөцийн сав дутмаг учраас асуудал үүсвэл нөхцөл байдал хүнд тусах талаар мэдээлэл гараад буй. Тэгвэл салбарын сайдаас тодруулахад “дизелийн үнэ буурч байна. Нийт хэрэглээний 85 хувийг уул уурхайд ашиглаж байгаа. Энэ өөрөө маш сайн дохио.” гэж ярьж байна. Харин нөөцийн савны тухайд хүрэлцээгүй байгаа нь үнэн гэв. Ж.Ганбаатар хэлэхдээ “Нөөц байгаа ч сав хүрэлцэхгүй тул бид 10-20 хоногийн дотор хямарна” хэмээн өчөөд “Надад бүгдийг шийдэх эрх дарх байхгүй” гэх утга бүхий хариулт өгөв. Тэгвэл “нөөцийн сав”-ыг салбарын сайдаас өөр хэн мэдэх вэ? Монголд байгаа бүх нөөцийн сав аж ахуй нэгжийнх гэхээр бидэнд багадаа 40-50 сав шаардлагатай байгааг Ж.Ганбаатар онцолсон. Нөөцийн савны асуудлыг салбарын сайд ярьж байгаа ч түүний хэлснээр шийдэх эрх дарх хэнд байгаа вэ? Эсвэл бид энэ удаа Оросуудын крантаа хаахаас айх биш өөрсдөө нөөцийн савгүйдэж шатахууны эрсдэлд орохоос айх ёстой юу?
“Нөөцтэй” л гэдэг. Нөөцгүй болчихоод байхад нөөцтэй гэж хариулахыг нь харсан. Энэ удаа сав хомс, нөөц арвин л гэнэ. Дуусдаггүй эрсдэлтэй салбарын сайдын улиг болсон хариултад тайвшрах арга алга. Бид үйлдвэрлэгч орон биш. Биш учраас бусдын гарыг харсаар, цаг хугацаа улирсаар. Үйлдвэрлэл мөрөөдөл болж, шатахуундаа оочир үүсгэх цаг ирж яваа бололтой.
Үндэсний баялгийн сангийн тухай төслийг эцэслэн баталлаа
2024.04.19 16:20
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн